Хий эргэж, хойш ухарсан жилүүд үргэлжлэх нь

Хий эргэж, хойш ухарсан жилүүд үргэлжлэх нь

МАН 2016 оноос хойш хоёр парламент, дөрвөн Засгийн газар дамнан төрийн эрх барьж байна. Тэдэнд бодлого, зорилго, төлөвлөгөө байсан бол хэрэгжүүлэх бүх боломж нь бүрдсэн. Ажилд нь саад тээг болох сөрөг хүчин, сачийтай улстөрч байсангүй.

Олон нийт хоёр сонгууль дараалан МАН-ыг үнэмлэхүй олонхоор нь сонгож, цаг хугацаа, эрх мэдэл, хүчийг харамгүй өгсөн. Гэвч тэд “Бүсээ чангал, хэмнэлтийн горимоор амьдар” гэсэн улиглалаас хэтэрсэнгүй.

ДАХИАД Л “БҮСЭЭ ЧАНГАЛ, ХЭМНЭЛТИЙН ГОРИМООР АМЬДАР” ГЭВ

Засгийн газрын лхагва гарагт болсон хуралдаанаас улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргав. Уг шийдвэрт тусгаснаар байгууллагууд үр ашиггүй зардлыг бууруулж, тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх, цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх үүрэг хүлээх нь.

Мөн Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй, цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг хориос доошгүй хувиар хэмнэх, захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй, албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгож.

Төсвийн алдагдал 4.5 их наяд давж, гадаад өр найман тэрбум ам.долларт хүрсэн, нэгэн эдийн засагчийн хэлснээр улсын эдийн засаг сэхээний байдалтай биш, бүр үхлүүт болсон учраас хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газрын шийдвэрт толгой дохихоос аргагүй.

Гэвч энэ шийдвэр ямар үр дүн авчрах вэ, ер нь засгийн эрх барьж буй нөхдөөс найдаж хүлээх зүйл бий юү гэдэг нь туйлын эргэлзээтэй болов. Учир нь тэдний засгийн эрх авсан 2016 оноос хойш өөрчлөгдөж, сайжирсан зүйл үгүйгээр барахгүй зарим талаараа тэр үеийнхээс ч хэд дахин дордлоо. Өнгөрсөн хугацаанд дангаараа засаг барьсан, буруугаа чихэх хамтрагч байхгүй учраас, ичсэн нүүрэндээ гомдоллож, гоншигнохгүй, гал алдах шахаж буйгаа тоочихгүй байгаа болохоос, үнэн хэрэгтээ улсын эдийн засаг туйлын хүндэрсэн.

Тухайлбал, гадаад өр 2016 оныхоос хоёр дахин нэмэгдсэн. Зах зээлд хөл тавьсан 1991 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 4.8 тэрбум ам.доллар байв. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд энэ хэмжээ найман тэрбум ам.доллар давсан. “Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгyй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрчихээд байна” хэмээн эдийн засагчид толгой сэгсрэхээс өөрөөр үүнийг ил хэлэх хүн алга. Төсвийн алдагдал 4.5 их наяд давсан нь ч 2016 онд Засгийн эрх авахдаа тэдний амалж, бидний хүлээсэн үр дүн биш билээ.

ХИЙ ЭРГЭСЭН ОН ЖИЛҮҮД

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65 суудал авсан МАН Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон. Тэрбээр Засгийн газрын тэргүүний албаа авснаасаа хойш бүтэн нэг жил тасралтгүй гомдоллож, ам нээх бүртээ өмнөх Засгийн газраа, тодруулбал, 2012-2016 онд олонх байсан АН-ынхныг өөлж, муулж, хүнд эдийн засаг хүлээж авснаа гайхаж билээ.

Зарим нэгийг нь сануулбал “Манай танхим субботник хийв. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий дахинд тааруухан жишээ болгон яригдаж байлаа. Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн маш их мөнгөө ямар ч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулж цацсан байна.

Өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэн” гэсэн билээ.

Мөн тэрбээр “Ачааны хүнд, ачааллын их нь Монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж байна. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ.

Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж Монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна. Монголын хууль цааз бүсээ чангална. Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Маргаашаас эхлээд төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг өнөөдрөөс тасалбар болгоорой. Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой. Ялж байж монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна” хэмээн лоозогносон юм даг.

Түүний дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас “Бүсээ чангал. Дарга нар онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй, улсын унааг хувьдаа унахгүй. Хүн цохиод алчихмаар том том алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа больцгоо” гэх мэтээр баахан дүвчигнэсэн. Тэглээ гээд тэдний ярьснаар байдал сайжирсангүй, сайхан амлалтуудаас нь ажил хэрэг болсон зүйл алга. Асуудлууд яг хэвэндээ, зарим нь бүр дордсоныг дээр дурдсан.

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа яг араас явж, хэлснийг нь хэлж, хийснийг нь хийж байна. Түүнд аль нэг сөрөг хүчин бус, нутгийн ах нь маш хүнд эдийн засаг хүлээлгэж өглөө.

Тиймээс хэн нэгнийг буруутнаар нэрлэж, хэзээ нэг цагт гарцаагүй ирэх хариуцлагаас бултах нүхээ малтаж чадахгүй, амаргүй байдалд байгаагаараа Ж.Эрдэнэбатаас ялгаатай. Харин коронавирус хэмээх бүхнийг үүрүүлэх дайсан гарч ирсэн нь түүний хувьд аз болж байх шиг.

Эргээд харвал, 2016 оноос хойш Монгол Улсад өөрчлөгдөж, сайжирсан, урагш алхсан зүйл юу ч алга. Улстөрчид, дарга нарын хэлдэг зүйл, хэрэгжүүлдэг арга хэмжээ хүртэл яг нэг хэвэнд цутгасан мэт. Тулгардаг асуудал нь томорсон уу гэхээс шийдэгдсэнгүй. Явж, явж, 10 их наядын төлөвлөгөө гэх мэт нь төсвөөс гадуурх төсөв бий болгосон 2012-2016 оны Засгийн газрыг давтах шинжтэй. Хэмнэлтийн горим зэрэг нь 2016 онд Ж.Эрдэнэбатын хэлж, хэрэгжүүлж байсныг яг хуулчихлаа. Энэ янзаараа хий эргэж, хойш ухарсан жилүүд үргэлжлэх нь ээ.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419