Монголын хүн амын 20 хувь нь малчид бөгөөд нүүдэлчин соёл, уламжлалаа үргэлжлүүлсээр байна. Тэд сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, малынхаа түүхий арьсыг зарж борлуулдаг.
Видео сурвалжлагад өвөл хүнд хэцүү үед нүүдэлчин амьдралын хэв маяг, COVID-19-ийн нүүдэлчин малчдад үзүүлэхнөлөөллийн тухай өгүүлнэ. Монгол орны хувьд 2020 онд аймгуудын 65 гаруй хувьд нь зудын эрсдэлтэй байгаа билээ. Энэ нь малчдын хувьд мал аа зуданд алдах маш хүнд нөхцөл болоод байгаа юм.
Мөн Covid19 өвчны улмаас нийт нутгаар хөл хорио тогтоосон учир малын өвч тэжээлээ бэлдэхийн тулд аймаг сумдууд руу явах хөдөлгөөн хязгаарлагдсанаас болж малдаа өгөх тэжээлээ хангалттай сайн бэлдэж чадаагүйгээс зарим малчид мал аа алдаж байна. Мөн хэцүү цаг үед малчдад чиглэсэн тусламжийн үйл ажиллагаанууд хангалтгүй байгаа нь тэднийг сөхөрхөд хүргэж байна.
Эх сурвалж: A24 агентлаг