Иргэдэд хууль зүйн мэдлэг олгох Монголын анхны комик цуврал гарлаа
Монголд анх удаа хуулийг комик зохиол хэлбэрээр сурталчилан таниулж, иргэдэд мэдлэг олгох зорилготой “Лоло Хаули хоёр” төслийг Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнуудын “ХАУЛИ” баг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан комик цувралыг хүргэж байна.
Энэхүү комик цувралын гол дүр болох Лоло нь орчин цагийн залуусын төлөөлөл юм. Харин Хаули нь монгол оронд ховордсон ан амьтдын нэг болох аргаль болно. Ташрамд хэлэхэд Лоло бол англи хэлний “LAW” гэх үгнээс гаралтай ба Хаули нь уйгаржин монгол бичгээр “Хууль” гэдэг үгийн галиглал билээ.
Цуврал №1
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Комик цувралын зураач: @Galaapencil
“Лоло Хаули хоёр” комик зохиол нь доло хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад фэйсбүүк болон инстаграм хаягаар шинэ цувралаа цацдаг болно.
Та “Лоло Хаули хоёр” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.
“Лоло Хаули хоёр” төслийн баг