МАН антагонист тэмцлээ Ерөнхийлөгчийн зүг эргүүллээ

2021-02-19, 11:55 Улс төр 1,133 3
МАН антагонист тэмцлээ Ерөнхийлөгчийн зүг эргүүллээ
Ард Монголын антагонист тэмцэл
 
Марксист-ленинист үзэл пролетариуд /тэдний томъёоллоор хөл нүцгэн ажилчид, ядуус/ хөрөнгөтөн, газрын эздийн хооронд ангийн тэмцэл явагдах бөгөөд тэр нь антагонист буюу эвлэршгүй хатуу ширүүн тэмцэл байдаг тухай номлодог. Энэ номлолыг хэрэгжүүлсэн Орос, Монгол, Хятад, Европын зарим оронд цус урсаж, нулимс асгарсан билээ.
 
Харин ХХI зууны эрх чөлөөт, ардчилсан Монгол оронд энэхүү антагонист эвлэршгүй зөрчил тэмцэл улс төрийн намуудын хооронд дүрэлзэж байна. Үүний яруу тод жишээ бол 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдал юм. Хэдийгээр сонгуулийн луйвраас үүдэлтэй байсан авч мөн чанар нь намуудын хоорондын зөрчил антагонист харгис хатуу болсныг 5 залуугийн амь насаар зул өргөснөөс харагдсан. Хамгийн харамсалтай нь сонгуулийн луйвар хийж, засаг төрийг хууль бус аргаар булаах улс төрийн гэмт хэрэг өдөөсөн нам, түүнийг гардан гүйцэтгэсэн засаг төрийн эрх мэдэлтнүүд өнөөг хүртэл эрх ямба эдэлж, өндөр сэнтийд заларсаар байна. Энэ хэргийн төлөө даалгавар биелүүлсэн хэдэн цагдаа шорон гянданд хоригдох төдийгөөр тэгэс гээд өнгөрсөн.Түүнээс хойш харин МАН “Засгийн тэргүүнээс засангийн хүмүүжигч” хүртэл яаж холиодгыг бас харуулаад зогсоогүй харин ч ид бах аятай зүдүү ард түмэндээ зоосгүй жүжиг тавьж, дараагий драма бэлтгэн маадайж сууна. Тэдний оюун санаа архи, хар тамхинд төдийгүй эрх мэдлийн тунд хордож донтсон ажээ.
 
Тэгвэл энэ бүхэнд Монголын Засгийн эрхийг 30 жил барьсан, хуваасан улс төрийн нэр бүхий намууд дүгнэлт хийсэн үү гэвэл тун эргэлзээтэй.Ямар ч үнээр хамаагүй Монголын төрийн жолоог атгах гэсэн үг, үйлдэл бүр хэмжээ хязгаараа давсныг бид өнөөдөр бэлхнээ харж байна. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн эзэнтэй эзэнгүй хэрэгсэлүүдээр өдөр тутам явж буй нэвтрүүлгүүдийг хар л даа. Цул үзэн ядалт, үнэн худлаа нь үл мэдэгдэх гүтгэлэг доромжлол л байна.
 
 
АН дотоод тэмцэлдээ идэгдэн туйлдан унах хооронд өрсөлдөгчгүй гэж эндүүрсэн Ард нам ангийн антагонист тэмцлээ ардчиллаар овоглосон Ерөнхийлөгчийнхөө зүг эргүүллээ. Хууль эрх зүйн талаасаа бол энэ мэт зүйл эрх чөлөө, ардчиллыг тунхагласан ямар ч оронд боломжгүй байдаг.
 
Дээр нь бүх ард түмнээс сонгогдож, намын харъяалалгүй болсон Ерөнхийлөгчтэйгөө дайн зарласан нь зөвхөн Монголд, тэр дундаа ангийн тэмцлийн онолыг түүхийнхээ туршид магнайдаа залсан МАН-д л боломжтой. 21 дүгээр зуунд өөр боломж байхгүй.
 
Дэлхий дахиныг чичрүүлсэн Ковид-19 цар тахлаас үүдэлтэй ядуурал гуйланчлалыг олон улсын жишиг, туршлагаар бага ч болов хөнгөвчлөх зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа санаачлага гаргав. Бүр ядаад оффшор бүсээс хууль бус гарсан мөнгийг хураан авчирч өрх бүрд олгох 1 саяыг санхүүжүүлье гэлээ. МАН бүр салаавч үзүүлэв.
Ерөнхийлөгчийн гаргасан санаачлага болгоныг МАН жадлан эсэргүүцэж, бүр сүүлдээ түүндээ халууран Баттулгын эсрэг л бол түүний Ерөнхийлөгчийн эрх мэдлийнхээ хүрээнд тавьсан ямар ч хуулийн хоригийг хүлээж авахаа болив. Шүүхийн тухай хууль, АТГ-ын тухай хууль гээд захаас аван дурдаж болно. МАНы  антагонист төрмөл ужиг тэмцэл хууль эрх зүйн хүрээнд нэвтрэн орлоо. Энэ бол тун аюултай. Улс орныг нэгэн махбодь гэж үзвэл түүний биед нэвтрэн орох титэм вирус бол энэ мөн. Энэ вирус улс орон оршин тогтнох эрх зүйн үндсийг бусниулан сүйтгэж, улс орны оршин тогтнол, аюулгүй байдалд хөнөөл учруулна. 
 
Ингэхээр нөгөө бидний эх хэлээ /үүгээр үндэс угсаагаа гэж ойлгож болно/ хамгаалахын төлөө өмнөд их хөрштэйгөө ам муруйхад хүртэл ойртсон эх орон ч үзэл хаана байна аа? Хаана ч алга байна.
 
Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэхдээ хэзээ ч эвлэршгүй антагонизмыг МАН сонгосон нь мөн л 20 дугаар зуунд гаднаас Монголд түгээсэн тахал билээ. Цар тахлыг тогтоон барихад вакцин хэрэгтэй.
 
Тэгвэл антагонист тахлыг дарах сайн вакцин бол намууд  биш, ард түмний АУГАА ИХ НЭГДЭЛ НЯГТРАЛ болохыг дэлхийд цөөхүүлээ монгол түмэн минь ухаарч сэтгэж, сэрж сэхээрэх болтугай хэмээн энэ хэлхээг тэрлэв.Миний санаа танд заавал таалагдах албагүй.Та үзэл бодлоо илэрхийлэх дархан эрхийг минь хүндэтгэж, хуваалцахгүй юм гэхэд харааж зүхэхгүй байхыг хүн ёсоор эрхэмлэн хүсье. Хонгил нүхээр чирэх гэдэг “хонгор анд нар аюултай монхорууд” байсаар байгаа цагт дахин тэдэнд олз болохгүйг хичээх болно. Өнгөрөгч орон нутгийн сонгуулийн компанит ажлын үеэр эрх баригч МАН-ын үзүүлсэн сүр хүч арай дэндсэн. Манай үндсэн хуулийн үзэл санаа ёсоор ард иргэд сонголтоо хэний ч нөлөөн дор бус өөрсдөө чөлөөтэй хийх ёстой юм. Гэтэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, сайд дарга даамлууд бараг бүгдээрээ орон нутагт сүр хүч үзүүлсэн нь нэг ёсны ард иргэдийн чөлөөт сонголтод нөлөөлсөн үйлдэл мөн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН сүр хүчээ бага үзүүлээсэй билээ. Сүр хүч чинь дэндэж, эцэстээ нэгэн цаг дор унан доройтох нигууртай шүү.
 
Монгол Улс бол НҮБ болон олон улсын бусад байгууллагын гишүүн. Ийм утгаар энэ дэлхийн үнэт зүйл ёс цадигт захирагдах ёстой. Эцэст нь тэмдэглэхэд 3 сая ард түмэн чинь хуваагдаж, антагонист тэмцэлд намаа даган автлаа шүү. Энэ явдал бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх аюултай.
 
Дипломат, ОББЭЭ Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ

7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419