ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн томилуулах талаар нэхэмжлэл гаргалаа.
Тэрээр 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэвч тэрбээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж шүүхэд хандсан байна. Шүүхээр хэлэлцэх эсвэл татгалзах эсэх шийдвэр одоогоор гараагүй байгаа аж.