Улсын хэмжээнд нийт 49, "Нэг хаалга нэг шинжилгээ"-нээс арван тохиолдол илэрсэн
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нийт 38,295 хүнд шинжилгээ хийхэд "Нэг хаалга нэг шинжилгээ"-нээс 10 тохиолдол Улсын хэмжээнд нийт 49 тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол 2,493 боллоо.
Мөн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,802 болсон байна. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байгаа юм.