Их, дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх нь эдийн засагт асар их хохиролтой байх магадлалтай гэв

Их, дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх нь эдийн засагт асар их хохиролтой байх магадлалтай гэв

Их, дээд сургуулийг хотоос нүүлгэж авто замын түгжрэлийг бууруулах талаар олон жил ярьж ирсэн. Үүнтэй холбоотой тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй байна. Тэгвэл их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх нь бараг бүтэшгүй ажил хэмээн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид өгүүлж байна. Тэд “Сургууль нүүлгэхтэй холбоотой бүх талын нөлөөллийг тооцсон судалгаа байхгүй. Улстөрчид их, дээд сургуулийг нүүлгэвэл авто замын түгжрэл буурна гэсэн нэг талын өнгөц төсөөллийг барьж авч, олон нийтэд таалагдахын тулд байн байн ярьж явдаг сэдэв болгосон” хэмээж байгаа юм. Төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургуулийн 170 гаруй мянган оюутан нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний томоохон орлогыг бүрдүүлэгч, эдийн засгийн урсгалыг идэвхжүүлэх “араа шүд” байдаг. Тиймээс нийслэл оюутангүй болчихвол эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаанд зохих хохирол учирна хэмээж байна. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ер нь бүтэшгүй шахуу л юм сонсогддог. Наад зах нь сургуулиудыг хотоос нүүлгэлээ гэхэд багш нар яаж зохицож ажиллах уу. Олон улсад шуурхай, тээвэр авто замын дэд бүтцийн асуудлыг сайн шийдэх байдлаар зохицуулдаг. Энэ мэтээр саад бэрхшээлүүд их байна” хэмээсэн. Нөгөөтэйгүүр, Италийн алдарт архитекторч “Залуусгүй хот амьдралгүй байдаг" хэмээн хэлсэн байдаг аж. Тэгэхээр оюутан залуус нийслэлийн эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэг түлхэц байхаас гадна нийслэлийн амьдралд өнгө нэмдэг байна.

ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ СУРГУУЛЬ НҮҮЛГЭСНЭЭР ШИЙДНЭ ГЭВЭЛ ИХ Л ХАРАЛГАН БАЙНА

-Нийслэлээс их, дээд сургуулиудыг нүүлгэчихвэл түгжрэл буурна хэмээн тайлбарладаг. гэтэл наад зах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой харагддаг. таны хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Замын түгжрэлийг бууруулах зорилгоор л нийслэлийн их, дээд сургуулиудыг цөөлье гэж ярьдаг юм. Тэгвэл эдийн засгийн утгаар нь аваад үзвэл оюутнууд бараг л 170 мянган жуулчин л гэсэн үг шүү дээ. Тэдний эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хувь нэмэр маш их бий. Энэ үүднээс авч үзвэл нийслэлээс оюутнуудыг нүүлгэх нь хохиролтой зүйл. Хоёрдугаар чухал асуудал бол сургууль нүүлгэх нь үйлдвэр, аж ахуйн газар нүүлгэхтэй ижил зүйл биш. Яагаад гэвэл сургууль нь нийгэм, эдийн засаг, соёлын иж бүрдэл байдаг. Тийм учраас нийслэлээс сургуулиудыг нүүлгэлээ гэж бодоход багш нарыг нь яах гэж байгаа юм. Номын санг нь яах юм. Зарим сургуулийг бүр хөдөө рүү хаа хамаагүй нүүлгэчихнэ гэж яриад байна. Гэтэл оюутнууд зөвхөн танхимын хичээлээс гадна төв номын санд суух, бусад дагалдах практикт суралцах шаардлага бий. Энэ дагалдах иж бүрдлийг яаж цогцоор нь бүрдүүлж өгөх юм. Цаашлаад сурахын хажуугаар ажиллаж төлбөртөө нэмэр болж байгаа олон оюутан бий. Оюутнуудыг цагийн ажил, дадлагажигч ажилтнаар авч ажиллуулдаг олон газар байгаа. Тэгэхээр нөхцөл нь нэг бүрдэж өгөхгүй байна. Үүнийг бүрдүүлэхэд сургууль нүүлгэснээс илүү нэмэлт зардал гарна. Тэр болгоныг тооцсон юм уу.

Авто замын түгжрэлийг сургууль нүүлгэснээр шийднэ гэвэл их л харалган харж байна л даа. Олон улсад хотынхоо А, Б гэх зэргээр төвлөрлийн бүсүүдэд өндөр барилга барихыг хориглодог. Харин манайх оюутнууд түгжрэл үүсгээд байна гэчихээд хотын төвд байгаа яам, агентлагууд нь өргөтгөл гээд сургуулиас хэд давсан өндөр барилгууд бариад байдаг.

Үүнд ямар уялдаа байна аа. ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутныг нүүлгэчихээд байранд нь өөр албан газар орох, эсвэл хуучин байрыг нь нураагаад бүр өндөр барилга барьчихвал төвлөрөл, түгжрэл буурахгүй. Энэ хэдэн улсын сургуулийг нүүлгээд хоосорсон байшинг нь газартай тэгшлээд цэцэрлэгт хүрээлэн болгохгүй нь лавтай. Оронд нь орох байгууллага, аж ахуйн нэгж улам түгжирээ үүсгэнэ. Оюутнууд машинтай нь хэд билээ. Автобусаар л зорчиж байгаа. Харин оронд нь орсон албан хаагч болгон машинтай ирээд зогсчихвол нам түгжирнэ. Түүний оронд хотын төвд шинээр нэмж сургууль, өндөр сууц барихыг хязгаарлах асуудал бол зөв. Нүүлгэх гэхээс илүү байгаа зүйлийг байгаагаар нь үлдээгээд хотоо тэлж төлөвлөх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Оюутнуудыг хотоос гаргаснаар ар гэрт нь нэмэлт зардал үүсэх юм билээ?

-Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдран суудаг. Энэ хувиар тооцвол нийт суралцаж байгаа оюутны тал нь гэрээсээ их сургуульд суралцаж байна гэсэн үг. Тэд аав, ээжээсээ автобусны мөнгө л авч байгаа. Хэрэв сургуулийг нь нүүлгэчихвэл гэрээсээ явах хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад ар гэрээс нь дагалдах олон зардал гарна. Оюутан өөрөө ажиллах боломж хаалттай. Нөгөөтэйгүүр, оюутны байрны хүртээмжийн асуудал яригдана. Энэ мэтээр нүүлгэснээсээ давсан нэмэлт зардал гарах вий гэж болгоомжлоод байгаа юм. За яахав, баахан хөрөнгө мөнгө зараад нүүлгэлээ гэхэд хоосон байран дээр нь бусад аж ахуйн нэгж ирж орлоод түгжрэлийг улам л нэмнэ.

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргавал нийслэлд суурьшсан багш нар яах вэ?

-Харин тийм. Сургуулиудыг цэргийн анги шиг бодоод тушаал өгөөд нүүлгэчихнэ гэж бодоод байх шиг байна. Багш нар явдаггүй юм. Манайхан тэрийг ойлгохгүй байна. Багш явлаа гэхэд гэр бүлээрээ их сургуульд багшилдаг байх хэрэгтэй. Гэтэл ийм хүн цөөн. Тус тусдаа ажилтай. Эхнэр, эсвэл нөхрөө дагаад явлаа гэхэд энд байгаа ажлаа яах вэ. Хаяад очлоо гэхэд нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй болох уу. Зарим нь дунд, ахмад үеийн багш нар нь хотод амьдраад, залуучууд нь очоод багшилж болно гэдэг. Тэгвэл их сургуулийн багш гэж тодорхой шалгуур хангасан хүмүүс байдаг. Тодорхой туршлага, зэрэг цол хуримтлуулж байж багшилж, эрдэм мэдлэг түгээдэг. Тэгэхээр насны хамаарал гарч ирэх гээд байгаа биз. Дан залуучууд очоод багшлаад байвал боловсролын чанарын асуудал хөндөгдөнө. Үнэхээр тэгж нүүлгэх гээд байгаа юм бол ШУТИС Эрдэнэтэд салбартай. ХААИС Дарханы Газар тариалангийн хүрээлэн дээр салбар байгуулаад явъя гэж байна. Үүнийг бол төр дэмжээд өгөх хэрэгтэй. Ийм л зүйл байж болно.

-Ер нь манайхан нэг л өнцгөөс хараад байх шиг?

-Ирэх есдүгээр сараас эхлээд их, дээд сургуулиудыг нийслэлд хичээллүүлэхгүй гэж нэг талаас нь харахаар Улаанбаатар хотод түгжрэл буураад сайхан болох мэт. Гэтэл энэ ганц өнцөг. Дэлхийн ихэнх хот хуучин суурьшлын бүсийг тэр хэмжээнд нь үлдээгээд нэмж шинэ төлөвлөлт хийгээд хотоо өргөжүүлээд явдаг. Манайх их, дээд сургууль, шинжилгээний байгууллагын хотхон байгуулна гэж зөндөө ярьсан. Нэг хэсэг Налайхад байгуулна гэсэн. Гэтэл газар олдохгүй байна гэв үү. Төрд газар олдохгүй байхтай яахав дээ. Дараа нь Багануурт барихаар боллоо. Зураг төсөл хийгээд л байдаг. Цаасан дээр хотхон нь “баригдаад” улсын мөнгө урсаад байна. Энэ байдлаас болоод сургуулиуд ч ажлаа төлөвлөж чадахгүй байна. Налайхад цогцолбор байгуулагдвал хувийн сургуулиуд нэг буланд нь өөрийнхөө хөрөнгөөр салбараа барина биз дээ. Гэтэл больчихсон шүү, Багануурт болсон гэнэ. Хувийн сургуулиуд шийдвэр гаргаж чадахгүй байна. Өнөөдөр их, дээд сургуулиудыг нүүлгэж асар их зардал гаргахын оронд байгаа зүйлийг байгаагаар нь үлдээж, нэмж төвлөрөл үүсгэхгүй байхад анхаарах учиртай. Харин хотоос гадна сургууль, шинжлэх ухааны цогцолбор барих ажлыг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Хөшигтийн хөндийд Майдар хот барина гэж яриад байна. Тэндээ эртнээс Монгол Улсын ирээдүйн их сургууль, шинжлэх ухааны төвөө төлөвлөөд явах хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: ХУВИЙН СУРГУУЛИЙГҮЛДЭЭЖ, УЛСЫНХЫГ НҮҮЛГЭВЭЛ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ГАЖ НӨЛӨӨ ҮҮСНЭ

-Их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэх асуудал олон жил яригдаж байна. Нүүлгэсэн тохиолдолд нийслэлийн эдийн засагт ямар хохирол учрах вэ?

-Үүн дээр хоёр үндсэн асуудал байгаа юм. Юуны өмнө төвлөрлийг бууруулах, эдийн засгийн хөгжлийн бодлогыг түрүүнд барьсан гэхээс илүүтэй үлдэх газар, обьектод шунаж байна уу гэх асуудал юм. Яагаад гэвэл өмнөх улсын их, дээд сургуулиудын хувьчлалын үр дүнгийн асуудал одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа. Мэдээж их, дээд сургуулиудыг нүүлгэснээр хотын төвд газар, барилга байшин нь үлдэнэ. Хэрэв үүнийг хувьчилбал төвлөрлийг бууруулах үндсэн агуулгаасаа хазайна. Магадгүй хувьчлалаар улсын өмчийг шамшигдуулах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ объектуудад төрийн байгууллагуудыг оруулах нь зүйтэй. Хоёрдугаар чухал асуудал гэвэл нийслэлээс улсын сургуулиудыг нүүлгээд хувийнхыг үлдээнэ гэвэл буруу. Тэгэх юм бол хөгжлийн бодлогод асар их гаж нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл улсын сургуулийн багш нар нь хөдөө рүү нүүхгүй. Нийслэлд амьдрал нь тэгширчихсэн, гэр бүл ажлаа дагаад хөдөө рүү нүүх магадлал бага. Ингээд улсын сургуулийн багш нар хотод үлдэнэ. Хувийн сургуулиуд үлдэнэ. Улмаар нийслэл дэх улсын сургуулийн орон зайг хувийн сургууль эзэлж, үлдсэн багш нар нь эдгээр сургуульд ажиллаж дунд, урт хугацаандаа улсын сургуулийн нэр хүнд унана. Эцэг эхчүүд ч нийслэлд хувийн сургуульд өндөр төлбөртэйгөөр хүүхдээ сургах болно. Башлах боловсон хүчин нь энд үлдчих учир хувийн сургуулиудад давуу боломж үүснэ. Улсын сургууль руу оюутнууд, багш нар ч очих дургүй болно. Хэрэв нүүлгэхдээ хүрвэл хувийн сургуультай нь хамт нүүлгэх ёстой. Гэхдээ хувийн өмчийн асуудал учир их хэцүү л байх болов уу.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419