Эрэгтэйчүүдийг гундаасан “ачаа”

Эрэгтэйчүүдийг гундаасан “ачаа”

40 гарсан Т-г хэн ч харсан эхнэртээ хайртай, үр хүүхдэдээ халамжтай сайн хүн гэдэг. Тэрбээр ийм “дүр” бүтээх гэж олон жил хичээсэн. Өөрийн гэсэн тогтвортой ажил, орлогогүй тул эхнэрээрээ тэжээлгэдэг нэгэн. Эхнэр нь өглөөнөөс үдшийн бүрий болтол ажиллаж, тэр хэрээр амжилтад хүрчээ.

Түүний нөхөр хүүхдүүдээ хооллох, хичээл сургуульд нь хүргэх, тэр ч бүү хэл, эхнэрийнхээ дотуур хувцас, оймсыг угаах гээд гэрийн ажилтай зууралдсаар. Гэвч энэ хэрээр түүний үнэлэмж өдрөөс өдөрт унаж, эхнэр болон хадамдаа нүд үзүүрлэгдэх болов. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний харилцаа хурцдаж, нөхөр нь эдийн засаг болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байнга өртөх болсон байна. Эцэст нь гэр бүлээ хуулийн дагуу цуцлуулсан бөгөөд нөхөр нь архинд донтож, хүүхдүүд нь эцэггүй үлдсэн юм. Эдийн засгийн байдал сайжирвал архидалт, цаашлаад амиа хорлолт буурах магадлалтай нь хөгжингүй орнуудын туршлагаас харагдаж буйг сэтгэл судлаачид хэлдэг.

Нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэрэг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд, тодруулбал, 20-иод хоногийн зайтай гарсан. Өнгөрсөн сарын 23-нд Сонгинохайрхан дүүрэгт О гэх эмэгтэй согтуудаа аав болон нөхрөө хутгалж гэмтээв. Сар шинийн баярын өдөр Чингэлтэй дүүрэгт мөн л эмэгтэй хүн согтуу үедээ ханиа таван удаа хутгалж, хүнд гэмтээжээ. Өдгөө тэдгээр эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Эл хэргийн талаар цахим орчинд хохирогчийг буруутган, тухайн эмэгтэй хүчирхийлэлд өртдөг байсны улмаас л ийм үйлдэл хийсэн гэх хандлага давамгайлж байв. Тэгвэл тухайн үед нөхцөл байдал ямар байсныг буюу эл хэргүүдийг арай өөр өнцгөөс харъя.

Хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртдөг үү. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 90 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг нь тоо баримтаас тодорхой харагддаг нь үнэн. Үлдсэн цөөн хувь нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрчүүд. Эрэгтэй хүмүүс ч гэсэн хүчирхийлэлд өртдөг. Гэхдээ тэд цагдаагийн байгууллага болон холбогдох бусад газарт мэдээлдэггүй, ханддаггүйгээс далд хэлбэрт орсныг хүний эрхийн төлөө ажилладаг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсад эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буй талаар хийсэн судалгаа бараг үгүй. Харин охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар олон талт судалгаа, мэдээлэл тоймгүй.

Саяхан нэгэн залуу гэрээсээ хөөгдөж, эхнэртээ хурган дээлийнхээ өнгийг хуу татуулан, гадаа хонож байгаа талаараа хэвлэлд хандан ярилцлага өгсөн. Гэтэл олон нийт түүнийг өрөвдөх бус, эхнэртээ хөөгддөг арчаагүй, сул дорой хэмээн доог тохуу хийж байна. Хэрэв нөхөртөө хөөгдөж, өвлийн хүйтэнд гадаа хонож буй талаараа эмэгтэй хүн ярьсан бол түүнийг хамгаалах олон “баатар” гарч ирэх нь тодорхой. Энэ нь манай улсад жендер гэхээр зөвхөн эмэгтэй хүнд хамаатай мэт ойлгодог, эрчүүд уйлж, сэтгэлээ онгойтол ярилцаж, сул дорой байдлаа харуулж болохгүй, үргэлж хүчтэй, зоригтой, сэтгэлийн хаттай, гүндүүгүй, өвддөггүй тэр ч бүү хэл “үхдэггүй” байх ёстой гэсэн буруу ойлголттой шууд холбоотой юм.

Эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн талаараа цагдаагийн байгууллагад ханддаггүй болохоор эл төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо тодорхойгүй байна. Гэтэл нийгэмд эрэгтэй нь эрэгтэйгийнхээ эсрэг хүчирхийлэл маш их үйлдэж буй ч үүнийгээ харилцан зодоон гэж ойлгодог. Харин гэр бүлийн орчинд эрчүүд эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгааг “Эрчүүд эрүүл гэр бүл төв” ТББ-ын тэргүүн, гэр бүлийн зөвлөх М.Цасчихэр ярив. Сэтгэл санааны хүчирхийлэл амиа хорлох гол шалтгаан болж буйг сэтгэл судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Эрэгтэйчүүд биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч цөөнгүй. Ялангуяа бага насны хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Олон улсад амиа хорлолтын хувьд эрчүүд давамгайлдаг байна. Гэхдээ хөгжингүй оронд эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 3.5 дахин их. Тэгвэл Монголд тав дахин их байгаа юм. Манай улсад 2012-2016 онд 2055 хүн амиа хорлосны 84 хувь нь эрэгтэй байгаа талаарх мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн судалгаанаас харж болно. Амиа хорлолтын нөхцөл, шалтгааныг тодруулсан, тоо баримтыг нарийн судалж гаргаснаараа уг ажил онцлогтой. Амиа хорлосон хүмүүсийн хамгийн залуу нь 10, ахмад нь 71 настай байжээ. Түүнчлэн 29-41 настай хүмүүсийн амиа хорлолтын түвшин өндөр байгааг дурдсан байна. Мөн жилд дунджаар 411 хүн амиа егүүтгэсэн талаарх сэрдхийлгэм тоо баримт хөвөрнө. Өөрийгөө егүүтгэсэн бүх хүн үндсэндээ сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байсныг судалгаанд тэмдэглэжээ. Үүнээс харахад, сэтгэл зүйн хүчирхийлэлд илүүтэй өртөж буй эрчүүд ийм аймшигт үйлдэл хийж байгаа нь олон баримтаас илэрхий байна.

Энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд нэгэн залуу өөрийгөө шатаасан явдал олныг цочирдуулсан. Талийгаачийг амьдралын боломж тааруу, гудамжинд CD зардаг байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. 30 гаруйхан настай залуу яагаад аминдаа хүрэв гэсэн асуулт хариултгүй хэвээр үлдлээ. “Амьдралын төлөө зүтгэж, аргаа барахдаа л ийм үйлдэл хийж байгаа шүү дээ, залуусыг дэмжсэн бодлого, олигтой ажлын байр ч алга” хэмээн өмөөрөх нэгэн байхад сэтгэлийн хатгүй, ухаан муутай гэж шүүмжлэх нь ч цөөнгүй. Энэ бол Монголд эрчүүдийн эрх ашгийг хамгаалах газаргүй, дуугарах хүнгүй, тэдний үнэлэмж шалдаа буусны тод жишээ. Энэ явдлаас хойш удалгүй Ховд аймагт 17 настай хүү мөн л өөрийгөө шатааж, хорвоогоос явав. Тэрбээр айлаас хулгай хийж байгаад баригдаад ийм үйлдэл хийсэн гэх. Үүний өмнө буюу хөл хорионы үед нэгэн залуу цагдаа нараас нуугдан цонхоороо буух гэж байгаад хөл алдаж эндсэн харамсалтай хэрэг гарсан юм. Үүгээр зогсохгүй Говь-Алтай аймгийн харьяат иргэн С нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумд гэрээт цэргийн алба хааж байгаад энэ сарын 7-нд учир битүүлгээр нас барсан. Түүнийг амиа хорлосон хэмээх мэдээлэл хэвлэлээр цацагдсан ч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үнэн мөнийг олж өгөхийг хүсэж, Хил хамгаалах ерөнхий газарт гомдол гаргасан билээ. Учир нь талийгаач өөрийг нь хүмүүс дарамтлаад байгааг гэр бүлийнхэндээ удаа дараа хэлсэн аж. Цэргийн албанд татагдсан залуус гэмтэж бэртсэн, амиа алдсан тохиолдол нэг бус удаа гарч байгаа нь “байх ёстой” үзэгдэл үү. Дөрвөн монгол эрэгтэй цаг бусаар амьсгал хураасан нь энэ. Эрчүүд маань сэтгэл зүйн тогтворгүй, аливаа асуудлыг бусдад ил гаргаж ярилцахгүй явсаар идээ бээр болтол нь бугшуулдаг, сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авч, гарцыг зөв тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хүн биш цэрэг гэдэг шиг эрэгтэйчүүдийг супер баатар мэт байхыг бага балчраас нь шаардаж, тулгасаар сул дорой байдлаа бусдад үзүүлэхгүй гэсэн хүнд ачаагаар дарж орхисон. Тэр “ачаагаа” дийлэхгүй амьдралаа эцэслэх шийдвэр гаргаж буй нь харамсалтай. Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, эрх ашгийг хамгаалахад улсын зүгээс бодлогоор анхаарах хэрэгтэй байна. Хүний эрхийн үндэсний комиссын эрх бүхий нэгэн мэргэжилтний хэлснээр, эрэгтэйчүүд гомдол гаргаж, тухайн байгууллагад хандах нь ховор хэдий ч хүчирхийлэлд өртдөггүй гэсэн үг биш. Нөхөр нь эхнэртээ зодуулсан гэхээр нийгэм доог тохуу хийх маягаар хүлээж авдаг учраас л ханддаггүй хэмээсэн.

Эрэгтэйчүүд сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэлд өртөхөөс гадна хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон тохиолдол цөөнгүй байдгийг Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах хэлэв. Гэвч шүүхээс хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон иргэний хэргийг шийдвэрлэсэн тохиолдол үгүйг тэрбээр онцолсон. Эрэгтэйчүүд ажлын хүндийг хийдэг ч авсан цалин нь амьдралд хүрэлцдэггүйгээс гэр бүлийн дунд маргаан тасардаггүйг хэн хүнгүй мэддэг. Эхнэр нь нөхрөөсөө боловсрол, мэдлэг, цалин, орлогоороо илүү бол тухайн гэрт эрх мэдлийн ялгаа үүсэж, эцэстээ эрчүүд муу муухай үгэнд “идэгддэг” нь нууц биш. Ингэж эрчүүдээ үгээр мэрж, байх суух газаргүй болтол нь дарамталдаг байдлыг ил ярьж, нийгмээрээ хэлэлцэх цаг хэдийн болжээ.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419