Өнөөдөр худалдаанд 1 сая 300 мянган ширхэг өндөг нийлүүлэгдэж байна
Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна. Монголчууд жилдээ 300.000.000- 350.000.000 ширхэг өндөг иддэг. Дотооддоо 40-45 хувь хангадаг.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар өндөг нийлүүлэгч Түмэн шувуут, НБЦ компанийн удирдлагуудтай уулзалт хийжээ.
Өндөг ховордсон шалтгааныг тодруулахад:
- Шинжилгээний бичиг гэсэн асуудлаар өндөг нийлүүлэлт компаниуд хөдөлгөөнд бүрэн оролцож чадаагүй гэсэн тайлбарыг өглөө. Бүх шинжилгээг эцэслэсэн учраас өнөөдрөөс өндөг нийлүүлэлт явагдана
- Төлөвлөгөөт сүрэг сэлбэлт хийгдэж чадаагүй байгаа
- Импортыг чадлаараа хийж байгаа боловч хилийн хязгаарлалт нөлөөлсөн хэвээр байна
- Дэлхий даяар тээвэрлэлтийн үнэ өсөж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна
- ОХУ-д өндөгний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан импортын өндөг үнэ өссөн
- ОХУ-аас автомашинаар тээвэрлэгдэж орж ирэх хязгаарлалттай холбоотойгоор галт тэргээр тээвэрлэж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үнэ дөрөв дахин өндөр байна
- Өндөг компаниуд нийлүүлэлтийн үнээ ил тод зарлана.