Д.Сумъяабазар: Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагуудын ажиллах журмыг баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 47 дугаар сургууль буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны шинжилгээ авах байранд ажиллалаа.
Энэ үеэр хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзахдаа "Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагууд хэрхэн ажиллах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар ороод сая батлагдлаа. Дараа нь бид дүүрэг, хороо, ААН-үүд рүү гарын авлага явуулна. Мөн цахим, видео, контент хэлбэрээр явуулъя гэж тохирлоо" гэв.