Ц.Ганзориг: Хүндэтгэх шалтгаантай иргэдэд зориулагдсан шинжилгээний цэг ажиллана
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буяны ажил, эмнэлэгт хэвтэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд, гэнэтийн тохиолдлоор орон нутаг зорчих гэм мэт амьдралын зайлшгүй шаардлагаар шинжилгээ өгөхөд зориулагдсан дараах цэгүүд ажиллах болно.
Чингэлтэй дүүрэг 50 дугаар сургууль
Хан-Уул дүүрэг 7 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
Баянзүрх дүүрэг 69, 84 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэг 62 дугаар сургууль
УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: "Гэнэтийн хүндэтгэх шалтгаантай иргэдэд зориулж дүүрэг болгонд нэг суурин цэг гаргасан байгаа. Эдгээр цэгүүдэд PCR шинжилгээ өгөөд зайлшгүй тохиолдолд орон нутагруу явах, буяны ажилд оролцох байдлаар зохицуулж өгсөн." гэв.