Баянголчуудыг өнөөдөр, Хан-Уулынхныг маргааш PCR шинжилгээнд хамруулна
Нийслэлийн есөн дүүрэгт хуваарийн дагуу “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр Баянгол дүүргийн өрх бүрээс нэг иргэнийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах юм. Өргөтгөсөн шинжилгээг суурин 21 цэг, явуулын 97 цэгт авна. “Ковид-19”-ийн шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатайг сануулж байна. Ийнхүү өнөөдөр Баянголчуудыг, маргааш Хан-Уул дүүргийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулна. Иргэд хоёрдугаар сарын 11-13-нд шинжилгээнд хамрагдсан бол шинжилгээ дахин өгөх шаардлагагүй гэнэ.