Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч эхлээд тав хонож байна. PCR шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй эсэх талаар иргэдийг төөрөгдүүлсэн асуудал гарсан. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос Тээврийн цагдаагийн албанд 2021.02.15-нд чиглэл хүргүүлсэн байна.
Тус чиглэлд: "Улсын онцгой комиссын даргын 2021 оны "Түр журам батлах тухай" 14 дүгээр тушаалын хавсралтын дөрөв дүгээр зүйлд ажилтан, албан хаагчид тогтоосон цагийн хуваарийн дагуу ажилдаа зочихдоо иргэний болон ажлын үнэмлэх коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг биедээ заавал авч явах, шинжилгээнд хамрагдаагүй албан хаагчийн ажилдаа явахыг хориглоно гэж заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шинжилгээ өгсөн эсвэл " Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу, иргэний үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж ажиллана уу." гэсэн байна.
Ингэснээр тусгай чиглэлийн 14 байгууллагын ажилчдын гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамрагдсан бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой болсон байна.