Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д вакциныг хүлээн авахтай холбогдуулан бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ.
Вакцин Монголд ирэхэд хадгалах хөлдөөгч, бусад зүйлтэй танилцана. Бэлэн болсон гэж үзвэл энэ долоо хоногт вакцинаа татах ажлыг хөөцөлдөнө. Тэгэхээр “Нэг хаалга, нэг шинжилгээ”-г дуусгах үеэр вакцинжуулалт яаралтай хийх шаардлагатай. Хамгийн эхний тунг Ерөнхий сайд миний бие өөртөө тариулж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.