Дорнод аймгийн ... суманд 2021 оны хоёрдугаар сарын 14-ний 17:01 цагт өндөр барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэх дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус сумын харьяат иргэн 36 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.