УОК: Коронавирусний 32 тохиолдол бүртгэгдсэнээс "Нэг хаалга, нэг иргэн" шинжилгээгээр 6 тохиолдол илэрлээ
УОК-оос коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " 2021 оны 2 дугаар сарын 14-нд нийт 32 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 6 нь "Нэг хаалга, нэг иргэн" арга хэмжээний хүрээнд илэрлээ" гэв.