“Нэг өрх-нэг хаалга” шинжилгээнд хамрагдсан 29664 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээнд хамрагдсан 45351 сорьцоос 29664 хүний хариу гарсан. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ кампанит ажлыг зохион байгуулж буйтай холбоотойгоор бид халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна.
Сүүлийн 24 цагт ойрын хавьтал 182 хүнийг гэрт нь тусгаарлалаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэд гадуур явахгүй, бусдад халдвар тараахгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.