ЭМЯ: Шинээр 33 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2207 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ хүргэж байна.
"Өчигдөр 21387 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрээс 29 нь ойрын хавьтал, дөрөв нь шинээр бүргэгдсэн ба бүгд нийслэлийн хэмжээнд илэрсэн. 24 цагийн хугацаанд 4 голомт шинээр илэрлээ.
Мөн 24 цагийн хугацаанд 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт тохиолдлын 73.3 хувь нь эдгэрээд байна" гэж ЭМЯ-наас мэдээллээ.
-Хөнгөн 477
-хүндэвтэр 88
-хүнд 2
-маш хүнд 1
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.11-НИЙ 12 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.11-НИЙ 12 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, February 10, 2021