Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгэн дулаан дамжуулах шугамын худгаас цогцос олджээ. Дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 17:25 цагт хүлээн авсан байна. Энэ дагуу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:44 цагт очиход дулаан дамжуулах шугамын худагт нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгөв.
Ташрамд дурдахад, хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 09-нд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах дулааны шугам задарч, худагт гурван хүн амиа алдсан байсныг Онцгой байдлын албаныхан гаргасан юм.