С.Энхболд: Халдвар авсан иргэдийн 80 хувьд шинж тэмдэг илрэхгүй байна
УОК-оос хөл хорионы талаар мэдээлэл хийж байна.
Энэ үер Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Хөл хориог баярын өдрүүдэд тогтоохгүй бол нийт халдварын тоо 6000-д хүрч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгдэх эрсдэлтэйг тархвар судлаачид анхааруулсан. Мөн нас баралт 10 хүрч болзошгүй гэсэн судалгаа гарсан.
Манай улсад халдвар авсан нийт иргэдийн 80 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр бидний дунд халдвар авснаа мэдээгүй олон иргэн бий. Тиймээс халдвар илрүүлэх зорилгоор нэг хаалганаас нэг шинжилгээ авна.
Нийслэлд нийт 115 голомт гарсан, одоогоор 30 орчим нь идэвхтэй байна. Эдгээр бүсээс түрүүлж шинжилгээ авна.Иргэдэд 199, 1800119 гэсэн утсаар зөвлөгөө мэдээллийг 24 цагаар өгнө. Хоёрдугаар сарын 11, 12, 13-ний өдрүүдэд тандалтын шинжилгээ хийнэ. Үр дүнд суурилан дараагийн төлөвлөгөө гарна.