Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн алдагдал ДНБ-ийн 12 хувьд хүрсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа хамгаалах хөтөлбөр боловсруулснаа танилцуулж байна. Тус хөтөлбөр нь 10 их наяд төгрөгийн төсвөөр хийгдэх аж.
Тэрбээр халамжийн бодлого аваад явах боломжгүй нөхцөлд шилжсэн тул шинэ эрүүл амьдралын хэв маяг буюу маскаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ бариад эдийн засгаа нээх хэв маягт шилжинэ.
"Өнгөрсөн хугацаанд бид 4.1 их наяд төгрөгийг төсөвтөө ачаалал авсан нь үр дүнтэй байсан. Энэ бодлогыг 1.7 их наяд төгрөгөөр 2021 онд хэрэгжүүлнэ.
Өнөөдөр эдийн засаг зургаа орчим хувийн агшилттай байгаа тооцоо гарсан. Цаашилбал амаргүй нөхцөлд монголчууд бид орно. Төсвийн алдагдал ДНБ-ий 12%-д хүрсэн.
Арилжааны банкууд зээл гаргахаа болиод бүх мөнгөө төв банкин дээр хадгалуулсан. Өнөөдрийн байдлаар төв банканд 7.9 их наяд төгрөг байна. Үүнээс болоод мөнгөн урсгал зогсож, эдийн засаг эргэлтгүй болсон
10 их наяд төгрөгийн төлөвлөгөө бол эрүүл мэнд эдийн засгийн хамтарсан төлөвлөгөө юм. Асуудал нь өөрөө цогц учраас шийдэл цогц байх учиртай" гэв.