Халдвартай хүн автобусаар зорчсон байж болзошгүй тул хамт зорчсон иргэдийг автобусанд нь тусгаарлажээ
Нийтийн тээврээр коронавирусийн халдвартай хүн үйлчлүүлсэн байж болзошгүй тул Таван шар чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэдийг 15:30 цагийн орчимд тусгаарлажээ.
Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа:
“Тухайн автобусанд Коронавирусийн халдвартай хүн зорчсон байж магадгүй тул хамт зорчиж явсан иргэдийг автобусан дотор нь тусгаарласан. Одоогоор автобусанд хэдэн хүн байгааг тодорхой хэлэх боломжгүй. ХӨСҮТ-өөс шинжилгээний баг гарч, автобусанд тусгаарласан иргэдээс шинжилгээ авахаар хөдөлж байна гэнэ. Аль чиглэлийн нийтийн тээвэр гэдгийг нь мэдэхгүй байна” гэв.