Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ
Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасан талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.