Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт өвс тараагаад нэг л том фермийн эзэн аятай явж байх юм. Бүхэл бүтэн улсыг төлөөлсөн УИХ-ын дарга хүн ганцхан Баянхонгорт л зуд болж байгаа юм шиг аяглаж, зудтай тэмцэж яваа баатрын дүрээр телевиз, радиогаар мэдээ, сурвалжлага цацуулаад сууж таарахгүй л дээ. Өнөө жил ганцхан Баянхонгор гэдэг аймагт зуд болоогүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд л Дорноговь аймгийн нийт нутгийн 25 хувь цагаан зудтай, 35 хувь цагаанаар зудархуу, Мандах, Сайхандулаан сум туурайн болон харын зудтай гэсэн үнэлгээ хийгдэж байсныг санаж байна. Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас өчигдөрхөн цахим хуудсандаа байршуулсан мэдээндээ “Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна” гэж онцолсон харагдана лээ. Улс даяар зудын нөхцөл байдал сайнгүй ийм үед УИХ-ын дарга нь сонгогдсон тойргоо эргэж яваа хувь гишүүн маягтай хандлага гаргах нь зохисгүй харагдаж байна.

УИХ-ын даргаас гадна Монгол Улсын Төрийн тэргүүн нь бас цар тахлын үеэр хөдөө гадаа явж улстөржсөн шигээ явж байх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Салхитын мөнгөний ордод очиж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж баахан бужигнасныг улс даяараа харж үзлээ. Өчнөөн сэтгүүлч дагуулчихсан, хамгаалалтын хувцас ч үгүй харайлгаж яваа нь үнэнийг хэлэхэд таатай биш харагдаж байна.

Сонгуулийн өмнөх улс төрөө хийж явааг нь Ерөнхийлөгчийн “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх даваа гаригаас Монголбанкинд мөнгөө тушааж эхлэх юм байна.

Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй”гэсэн үгнээс нь төвөггүй харчихаж болохоор. УИХ-ын даргын үйлдэл ч сонгуулиас өмнө баахан бэлэн мөнгө тараана гэж улстөржих Ерөнхийлөгчийнхөөс ялгарах юм байхгүй. Тойрогтоо сүрхий анхаардаг хүний дүр эсгэн улстөржиж яваа нь хэнд ч ил үнэн.

УИХ-ын дарга нь Баянхонгорт, Ерөнхийлөгч нь Асгатын мөнгөний ордод очиж ажиллаж байгаа нь цар тахлын үеийн хууль зөрчсөн үйлдэл биш үү. Иргэн Бат Улаанбаатараас Говь-Алтайд очсон бол наад зах нь 14 хоног хөл хорионд орох учиртай. Улс даяараа яг энэ журам хуулийг мөрдөж байгаа. Хөдөөнөөс ойрын хүнийх нь бие муудсан мэдээ авсан иргэн гэхэд л Улсын онцгой комисст өчнөөн удаа хандаж, ном журмынх нь дагуу орон нутаг явах эрхтэй болж буй. Хууль дарга, цэрэг гэж ялгалгүйгээр үйлчлэх ёстой.

Ингээд харахаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ч тахлын үеийн хуулийг үг дуугүй сахиж дагах учиртай. Хөдөө гадаа ажиллах шаардлага үнэхээр байгаа бол адаглаад 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай. Гэтэл төрийн томчуулд тахлын хууль үйлчлэхгүй байгааг Г.Занданшатар, Х.Баттулга хоёрын сүүлд хийсэн улстөржилтөөс харчихаж болж байна. Тэдэнд хөл хорионы үеийн дэглэм огт үйлчлэхгүй байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэдэг үүднээс харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Тэд бол Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх тангараг өргөчихөөд ажиллаж байгаа хүмүүс. Тангаргаа зөрчиж хуулийг уландаа гишгэснийх нь төлөө, цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөнийх нь төлөө хуулийн хариуцлага хүлээхийг шаардах нь зүй ёсны хэрэг л дээ. Хуулийг даргад долдойддог, доодост хатуу хэрэгжүүлсээр ирсэн шигээ хандмааргүй байна, энэ удаа. Ганц энэ удаа ч биш ерөөс хууль зөрчсөн хэнд ч төр төмөр нүүрээ харуулж чадаж байж улс шиг орших нь жам билээ.

Тахлын үед улс даяараа хөл хорионд орж, хөл хорионоос болж олон компани үүдээ барьж байгаа. Маш олон хүн орлогоо алдсан ч гамшгийн үед хууль номоо яг таг баримталж элдэв зовлон хэлэхгүй аж төрж яваа. Хэрвээ Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль зөрчөөд байх юм бол эгэл ардад ч хуулиа яг таг мөрдөх шаардлага алга. Хуулиа дагаж амьдрах нь өөрөө утгагүй санагдаж байна.

Төрийн тэргүүн, УИХ-ын даргыг ямар ч хамгаалалт горим сахилгүйгээр хөдөө гадаа яваад байхаар “Вакцин хийлгэчихээд ингэж дураараа яваад байгаа юм биш үү” гэж хардах хүн ч цөөнгүй байх шиг. Үнэхээр иргэдээсээ нуугаад вакцин хийлгэчихсэн бол тэрийгээ зарлах хэрэгтэй. Улсаараа вакцингүй байгаа ийм үед амиа бодож вакцин хийлгэсэн бол буруугаа хүлээгээд огцрох ёстой. Ийм ёс зүйгүй хүмүүсээр төр удирдуулмааргүй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас сая хөндсөн асуудлууд дээр албан ёсны тайлбар хэлмээр байна.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419