Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
http://alarm.tsag-agaar.gov.mn/
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн баруун хагаст, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.