“ZEUS” баг цахим спортыг төрийн бодлогоор дэмжихийг Н.Алтанхуягаас хүсэв
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн “ZEUS” багийнхан өчигдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай Төрийн ордонд уулзжээ.
Энэ үеэр тус багийнхан цахим спортыг Монголд хөгжүүлэх, баг, тамирчдыг төрийн бодлогоор дэмжин ажиллахыг Н.Алтанхуяг гишүүнээс хүссэн байна. Тэдний хүсэлтийг гишүүн хүлээн авч, дэмжихээ илэрхийлжээ.
Мөн уулзалтын үеэр тэд “Н.Алтанхуяг” гэсэн нэр бүхий “ZEUS” багийн өмсгөлийг гишүүнд дурсгасан аж.