Жуулчдын аюулгүй байдлыг цахим технологид “даатгана”

2021-02-09, 12:39 Цаг үе 480 0
Жуулчдын аюулгүй байдлыг цахим технологид “даатгана”

2020 он аялал жуулчлалын салбарынхны хувьд хүндхэн сорилт боллоо. Олон улсын жуулчны тоо 74 хувиар буурч, дэлхий нийтээрээ тэг зогсолтын горимд шилжсэнийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан өнгөрсөн оны эцсийн тайландаа онцлоод “1990-ээд оны түвшинд очлоо” хэмээн дүгнэв.

Жуулчны тоо, орлого нь жилээс шжилд дээшилж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгт тооцогдож байсан салбар цар тахлын нөлөөгөөр ийнхүү хямарч, 30 жилийн өмнөх үзүүлэлтэд хүрсэн нь олон эрсдэлийн үүдийг нээлээ гэж шинжээч, судлаачид хүлээн зөвшөөрсөн юм. Аялал жуулчлалын салбарын 120 сая гаруй хүн ажилгүй болж, экспортын орлого 1.3 их наяд ам.доллароор буурсан зэрэг статистик мэдээллүүд өнгөрсөн оны өнгийг тодорхойлж байна. Харин 2021 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас restar tourism буюу аялал жуулчлалыг сэргээх уриалга гаргалаа.

Аюулгүй, эрсдэлгүй аялал зохион байгуулах, жуулчдын итгэлийг сэргээх, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь вакцин гэж тус байгууллагынхан үзэж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили “Нью-Йорк таймс” сонинд хэдхэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Тухайн улсын Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагууд вакцин төдийгүй вирусийн шинжилгээ, тархалттай холбоотой мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Тэр хэрээр хэрэглэгчдэд итгэл төрүүлж, аялал жуулчлалын салбарыг сэргээх боломж ойртоно” гэж онцолжээ.

Түүнчлэн вакцины паспорт гэсэн нэр томьёог цаашид энэ салбарт өргөн хэрэглэх магадлалтайг дурдсан байна. Тодруулбал, цар тахлын эрсдэлийг бууруулахад чиглэсэн, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захирамжид коронавирусийн эсрэг вакцины гэрчилгээг вакцинжуулалтын бусад бичиг баримттай нэгтгэж, тэдгээрийг дижитал хувилбарт даруй шилжүүлэх боломжийг эрэлхийлэх, судлах талаар тусгасан гэнэ. Жууулчдын аюулгүй байдал, эрсдэлийн зэргийг эл бичиг баримтад үндэслэн тогтоож, аялах боломжтой гэсэн “тамга” дарах юм байна.

Бас нэг таатай мэдээ дуулгахад, Ази, Номхон далайн бүс нутгийн цөөнгүй орон 2021 онд хилээ бүрэн нээж, жуулчдыг хязгаарлагдмал хүрээнд аялуулах зорилго дэвшүүлэн, тооцоо судалгаанд тулгуурласан шат дараатай арга хэмжээ авч эхэлснийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага албан ёсны цахим хуудсандаа онцолжээ. Үүнтэй холбогдуулан “Google” компани жуулчдыг зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор travelinsights.withgoogle.com цахим хуудас нээсэн аж. Энэ нь дэлхийн аль орон, бүс нутагт аялбал эрсдэл багатай, тухайн улсын зүгээс ямар арга хэмжээ, бодлого баримталж байгаа тухай мэдээллийг жуулчдад нээлттэй харуулж, аюулгүй, зөв сонголт хийхэд нь “шипи” өгөх зорилготой.

Товчхондоо бол улс орнуудыг аюулын зэрэг, аялал жуулчлалыг эрчимжүүлэх чиглэлд авсан арга хэмжээнийх нь үр дүнгээр эрэмбэлнэ гэсэн үг. Он гарснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч аялал жуулчлалд дорвитой ахиц гарч (өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад), өөрчлөлтийн салхи сэвэлзээгүй ч дэлхийн улс орнууд ногоон бүс болохын төлөө, жуулчдад үүдээ нээхийн тулд ихээхэн хичээн зүтгэж байна. Ингэхдээ технологид суурилсан цахим бүртгэлийн систем, мэдээллийн сан ашиглахыг чухалчилж эхэллээ. Харин манай улс энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа бол. 2021 онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас энэ талаар мэдээлэл авлаа. Дунд болон урт хугацаанд аялал жуулчлалын салбарыг сэргээх бодлогын баримт бичиг боловсруулах ажил үргэлжилж байгаа гэнэ.

Цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн орчин хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь хэрэглэгчдийн зан төрхөд яаж нөлөөлж байгаа зэргийг олон улсын мэргэжилтэн, судлаачдын тусламжтайгаар тогтоосны дараа төлөвлөгөө боловсруулах аж. Мөн Дэлхийн аялал жуулчлалын консулын “Safe travel” тамгыг дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Олон улсад хүлээн зөвшөөрсөн, дэлхийн 120 гаруй оронд ашигладаг энэхүү тамга нь үйлчилгээний зэрэглэл, чанарын баталгаа болдог учраас манай улсын гадаад сурталчилгаанд дорвитой хувь нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Түүнчлэн цахим сурталчилгаа, шилжилтийг эрчимжүүлэх, энэ чиглэлд мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлыг хийх нь. Дотоодын жуулчдад зориулсан “Feel Mongolia” аппликэйшн хөгжүүлэх, боловсронгуй болгох ажил үргэлжилсээр буй гэнэ. Гурван аймагт хэрэгжүүлэх, 32 сая ам.долларын санхүүжилттэй төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ. Гүйцэтгэлийг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байна. 300 мянган ам.долларын санхүүжилттэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхнөөр батлуулж, 2021-2022 онд хэрэгжүүлэхээр болжээ.

Говийн бүсэд ирэх жил, Орхоны хөндийд түүний дараа оноос хэрэгжүүлэх төслийн саналуудыг боловсруулж, донор байгууллагуудад хүргүүлэн, нааштай хариу авсан байна. Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар нь хүн хүчний нөөц багатай ч салбарын хөгжлийг урагшлуулах, эрчимжүүлэх чиглэлээр энэ мэтчилэн тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа гэж тэрбээр дурдсан.Харин салбарын бизнес эрхлэгч, судлаачид “Засгийн газар аялал жуулчлалыг нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилгыг бодлогын баримт бичгүүдэд тусгасан ч санаачилгагүй, хангалтгүй ажилласаар өдий хүрлээ. Цар тахлын хүндхэн цаг үед ч аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлд анхаараагүй. Компаниудын 80-90 хувь хаалгаа барьсан” хэмээн шүүмжилж байна.

Харин Монголын аялал жуулчлалын холбооныхон бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдсан бэрхшээлийг олны анхааралд хүргэх зорилготой цахим хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсаар ирэв. Тэд “Салбарын төлөөллийг хүлээн авч уулзаач гэсэн саналыг Засгийн газрын холбогдох гишүүд, сайд нарт удаа дараа тавьсан ч нэмэр болоогүй учраас бизнес эрхлэгчдийнхээ үзэл бодлыг нийгэмд хүргэхээр шийдсэн.

Одоогийн нөхцөлд хийж чадах зүйл энэ л байна” гэсэн юм. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо зэрэг байгууллагынхан хэрэглэгчдийг аж ахуйн нэгжтэй холбох зорилго бүхий ажлууд санаачилж, хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Яг одоо л гэхэд “Хямд амар” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг сар гаруйн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж, 80-аад аж ахуйн нэгжийг нэгтгэсэн ч тэдний санаачилга хөл хорионы сүүдэрт дахиад л бүдгэрчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзана. Ийм боломжийг удтал хүлээсэн бизнес эрхлэгчид санал, шүүмжлэлээ харамгүй хэлэх нь ойлгомжтой. Хэлэлцүүлгийн гол яриа ч вакцин, цахим шилжилт, хөнгөлөлттэй зээл, тусламж зэрэг сэдвийг тойрох болов уу гэсэн зураглал харагдаж байна. Харин Ерөнхий сайд тэдэнд юу гэж ам гарч, цаашдын бодлого, төлөвлөгөөгөө зураглах бол.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419