ХӨСҮТ: Шинээр 47 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2120 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 18871 хүн шинжилгээ хийхэд 47 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Шинээр Элизабет хотхонд 4, СиЖиЭс компанид 6 тохиолдол бүртгэгдлээ.
Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2120 болсон бол кластераар 1610 тохиолдол, Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдээд байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.09-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.09-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, February 8, 2021