Сүхбаатарын талбай дээр 34 настай иргэн өөрийгөө шатааж, амиа хорлолоо
Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, 13.25 цагийн орчим таван литрийн саванд хийсэн бинзин өөр дээрээ асгаж, "Намайг хараарай" гээд өөрийгөө шатаасан байна.
Ойролцоо явж байсан иргэд, цагдаагийн алба хаагчид гадуур хувцсаараа галыг унтрааж, арга хэмжээ авсан ч тухайн иргэний амь насыг аварч чадсангүй. Үүнээс 15 минутын дараа эмнэлгийн тусламж ирсэн ч харамсалтай нь анхны тусламж авч чадалгүй амьсгал хураалаа.
Талийгаачийн хувьд 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй гэдгээс өөр мэдээлэл одоохондоо алга байна. Ямар шалтгаанаар амиа хорлосон нь тодорхойгүй байна. Бид цагдаагийн байгууллагаас тодруулга авч мэдээлэх болно.