Д.Сумъяабазар: Ард түмний зовлон дээр зоолно гэж байхгүй шүү, бүгдийг нь шалгуулна

Д.Сумъяабазар: Ард түмний зовлон дээр зоолно гэж байхгүй шүү, бүгдийг нь шалгуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нээлттэй мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөгөөр тооцож 400 сая төгрөгийн өртгөөр 20 мянган ширхэг дээрх маскыг авахаар тусгажээ.

Уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-н буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8-ны дотор хэмээн заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, амралтын хоёр өдөр дунд нь ороод зөвхөн ажлын нэг өдрийн дотор багтаахаар төлөвлөсөн байна. Тус материал дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа гарын үсгээ зурсан нь зурагнаас харагдаж байгаа юм.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр НОК-ын шуурхай штабт ажиллах үеэрээ дээрх асуудлаар холбогдох хүмүүстэй нь ярилцжээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа “Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлыг хүндрэл багатай даван туулах хүрээнд хамгаалах хэрэгслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг манайд шилжүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эрх нь шилжиж ирээд бид Сангийн яамнаас зөвшөөрөл авч пүрэв гарагт тендер зарласан” гэж тайлбарласан юм. Түүний хэлж буйгаар бол нийслэлийн зургаан дүүрэгт молекул биологийн лаборатори байгуулагдаж байгаа аж. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эрх нь шилжиж ирсэн техникийн тодорхойлолтын дагуу буюу 400 сая төгрөгөөр 20 мянган ширхэг маск ав гэсний дагуу зарласан гэнэ. Харин хугацааг богино тавьсан тендер зарласныг нийслэлд цагаан сарын хөл хорионы үеэр 400 мянган шинжилгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд цаг давчуу байсантай холбон тайлбарлаж байв. Мөн тэрбээр “Тендерийн хуулийн дагуу шууд худалдан авалт хийх боломж бидэнд байсан” гэдэг тунирхлын үг хэлэхээ мартсангүй.

Долоо хоногийн дотор хөдөлж нэг ажлын өдрийн хугацаатай тендер зарлаж 400 сая төгрөгөөр 20 мянган маск авах гэж байсныгаа ийнхүү тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн “Өмнө нь Эрүүл мэндийн яам маск авч шинжилгээ хийж байгаа лабораториудыг хангаж байсан. Үүнтэй адилаар зарласан. Бид хэнд ч шалгуулахад бэлэн байна” гэж байлаа. Хэдийгээр шинжилгээний лабораторид ажиллаж байгаа хүмүүс хэрэглэх тусгай маск гэж байгаа боловч хэт өндөр үнэтэй байна гэсэн шүүмжлэл бий. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм маск ширхэг нь гурван ам.долларын үнэтэй байдаг байна. Гэтэл энэ үнийн асуудал дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд тодорхой тайлбар өгч чадсангүй.

Тэгвэл Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар “Урдаас оношлуур оруулж ирэх бас нэг асуудал байгаа. Би энэ талаар өөрт чинь маш тодорхой хэлсэн. Тэр урдаас авах оношлуурыг Эрүүл мэндийн яам өөрөө хий л дээ. Оношлуурын асуудлыг ч ЭМЯ руу буцаа. Бидний хэм хэмжээ хүрэхгүй ажил. Онгоцоо захиалах нь ЗТХЯ, Элчин сайдын яам, консулын газраараа судлах нь ГХЯ, манайд зохих эсэх болоод чанарын асуудлыг нь ЭМЯ-ны мэргэжлийн улсууд нь мэдэх ёстой юм. Бид гадаад харилцааны хэлтсээрээ, Бээжинд байгаа суурин төлөөлөгчөөрөө дамжуулах юм уу. Сангийн яамнаас наад мөнгө чинь гарна. Энэ чинь яамдын бодлогын асуудал. Бид чинь хэрэгжилт дээр байдаг анхан шатны байгууллага. Зааг ялгаагаа ойлго л доо та нар. Тийм болохоор наадахаа буцаа, би ийм заваарсан юмтай орооцолдохгүй. Ийм бодлогын юмыг ЭМЯ өөрсдөө авах ёстой. Яах гэж нийслэл рүү явуулаад байгаа юм.

N95 маскыг 20 мянган төгрөгөөр авах гэж байна гэж шуугиуллаа. Надад яагаад хэлдэггүй юм. Ингэж болж байгаа юм уу. Та нар одоо хулгайч болж байна шүү дээ. Үүнийгээ ч Эрүүл мэндийн яаманд нь буцаа. Тэгээд хууль хяналтын байгууллага оруул. Би бол энэ дээр ашиг сонирхол байна гэж харж байна. Энэ ард түмний амьдрал, бизнесүүдийн байдал, улсын төсөв ямар байгаа билээ. Нөгөө арвилан хэмнэлт чинь хаана байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яам руу нь буцааж, дээр нь өөрсдөөр нь N95 маск ийм учиртай гэдэг тайлбарыг нь хэлүүл. Тэгээд дээрээс нь наадахаа шалгуул. Дашням дарга тэр хууль хяналтын байгууллагад наадахыг нь өгөөд ном журмын дагуу явсан эсэхийг нь шалга. Өмнөх худалдан авалттай холбоотой бүх юм руу хууль хяналтын байгууллага оруулж шалгуул. Төрийн аудит оруулах юм уу, нийслэлийн Засаг даргын дэргэд байгаа дотоодын аудит оруулах уу. Эсвэл шалгадаг хүчний байгууллагыг оруулж шалгуулаарай. Богино хугацаанд шалга. Дунд нь ашиг сонирхол яваад байгааг үгүйсгэхгүй байна. Тэгээд эргээд танилцуулаарай.

Ажил хийх гээд тал талд мөнгө төгрөгөө яаж хүргэх үү, яаж зохицуулах уу гээд хэмнэх гэж ядаж байхад юу болж байгаа юм. Ер нь тэгээд цар тахалтай, ард түмний амьдрал хүнд байхад зовлон дээр нь зоолно гэж байхгүй шүү. Намайг ажил авахаас өмнө Засаг дарга солигдох үеэр маш их худалдан авалт хийсэн байна лээ. Түүнд хууль хяналтын шалгалт оруулж байгаа. Ард түмэн, эх орноо бодож ажиллана шүү. Арвилан хэмнэлт гэдэг юмыг хатуу ойлгоорой. Арвилан хэмнэлтийг цавчаа гэж ойлгож байгаа бол тийм юм байхгүй шүү. Хэрвээ тийм юм гарах юм бол ажлаа өгөөд хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд яваарай” гэсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419