Хэрвээ үүнийг л мэдчих юм бол бизнесээ эхлэхэд амархан. Ямарч том компани жижигээс эхэлдэг, зүтгэсний үр дүн гэдгийг битгий мартаарай! Мэдлэг мэдээлэл угаасаа түгээгдэх ёстой, туршлага харин уламжлагдах ёстой.
1. Хамгийн өндөр боловсролтой, хамгийн их мэдлэгтэй нь бус харин хамгийн их “амжилтын өлсгөлөнтэй” нь ялалт байгуулдаг. Маш ихээр хүсэх тусам урагшлах боломжуудаа харна.
2. Гэр бүл найз нөхөд эргэн тойрныхон чинь чиний хийх гэж байгаа зүйлд эргэлзэж магадгүй, боломжгүй гэж хэлнэ. Тэр тусмаа сайн, тэдэнд боломжтой санагдсан зүйлс угаасаа боломжтой болчихсон байгаа. Харин боломжгүйг бий болгох нь чиний “baby” болох ёстой. Анх надад үл хөдлөх хөрөнгийн салбар юу ч утгагүй, стандартгүй яг л тийм санагдаж бсан.
3. Төгс зүйл, төгс цаг хугацаа, яг таарсан боломжтой үеийг хүлээх ямар ч хэрэггүй. Чи яг өөрийн амьдарч буй хүрээлэл, цаг хугацаандаа юу хийх боломжтойгоо даруй хийхгүй бол хэн нэг нь хийчихээд, чи "зөвхөн би тэгэх байсан юм" гэсэн харамсалтайгаа үлдэнэ. Амж!
4. Асуулт асуухгүй бол хариулт ирэхгүй! Хариу байхгүй бол чи хүнд юу хэрэгтэй мэдэхгүй. Эрэлт нийлүүлэлт энэ энгийн хууль!
5. Санаа гаргах бол маш амархан, бүгд л гоё санаатай явдаг. Би чадна гэсэн итгэл чинь бас төлөвлөгөө биш! Шууд үйлдэл хийгээд эхлүүлэх хэрэгтэй!
6. Том мөрөөдөлтэй яваад байхаар хүн ганцаарддаг. Том мөрөөдөлтэй хүмүүстэй яв, уулз, найзал!
7. Хэн ч чиний бизнесийг чам шиг хийж чадахгүй. Хичээгсэдтэй олон таарна, гэхдээ тэдэнд чиний тархи, чам шиг хүсэл байхгүй болохоор чадахгүй. Инээдтэй харагдаж эхлэх үед өөрийгөө шагна!
8. Энерги эрч хүчээ төвлөрүүлэн зүтгэх. Бензинийх нь танк хоосон машин явахгүй шдээ. Энэргиэ нөөцлөх төвлөрүүлэх зарчмыг хатуу барих!
9. Бууж өгөхөөс өөр уналт гэж байхгүй. Энэ тухай хэзээ ч битгий бод. Хэцүү үе гарч л байдаг юм, больж л байдаг юм.
10. Хүн өөрөө маш их нөөц бололцоо бас сэтгэн бодох чадвартай. Өөрийнхөөрөө жинхэнэ “authentic” хүн байхыг эрмэлз. Далдаганагсадыг инээдтэй харагдтал өөрийнхөөрөө бай!
Urangoo Altangerel