ТАНИЛЦ: Халдвар шинээр голомтолж гарсан зургаан дүүргийн 32 ХОРОО
Шинээр илэрч буй тохиолдлуудтай холбоотойгоор өвчлөлийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул Нийслэлд коронавируст халдварын шинэ голомт нэмэгдсээр байна.
Одоогоор эдгээр хороод идэвхтэй голомтод орж байна. Үүнд,
- БГД-ийн 2, 10, 11, 17, 20, 24 дүгээр хороо,
- БЗД-ийн 5, 4, 9, 10, 13, 17, 16, 21, 26, 27 дугаар хороо
- СБД-ийн 7, 18 дугаар хороо,
- СХД-ийн 3, 7, 21, 28, 32, 34, 36, 41 дүгээр хороо,
- ХУД-ийн 15, 17, 20 дугаар хороо
- ЧД-ийн 3, 10, 11 дүгээр хороонд өвчлөл идэвхтэй байна.
Хэдийгээр нийслэлийн дүүргүүдийн ихэнх хороонд өвчлөл бүртгэгдсэн ч цаг хугацааны хувьд дээрх нэрлэсэн хороодод коронавирусийн шинэвтэр голомт үргэлжилж байгаа гэсэн үг.
Ялангуяа дүүргүүдэд байрлаж буй нийтийн байруудад өвчлөл өндөр тархаж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.