Ц.Оюунгэрэл: Ц.Тувааныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзээд С.Эрдэнэд хүчин төгөлдөр шинэ тамгийг олгосон
Ардчилсан намд сүүлийн үед дарга нарын болон тамганы асуудал нэлээд маргаан үүсгээд байгаа билээ.
Энэ асуудлаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Туваан намын их хурал зарлахдаа намын даргыг сонгох тухай биш намын дүрмийг өөрчлөх тухай гэнэт хэлэлцсэн. Хурлаар хэлэлцсэн дүрмээ дээд шүүхэд батлуулахаар өгөхдөө хурлаар огт яригдаагүй Ерөнхийлөгчид илт үйлчилсэн заалтуудыг нэмсэн байсан.
Монгол улсын ерөнхийлөгч ахиж нэр дэвшвэл ямарч өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэсэн заалтыг нэмж оруулсан байсан. УБЕГ-аас Ц.Тувааныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна гэж үзээд С.Эрдэнэд хүчин төгөлдөр шинэ тамгийг олгосон” гэлээ.