Цагаан сараар хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг 90 хувиар хязгаарлана

2021-02-05, 15:08 Цаг үе 615 2
Цагаан сараар хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг 90 хувиар хязгаарлана

Улсын онцгой комисс уржигдар хуралдаж, энэ сарын 11- 23-нд нийслэлийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Цар тахлын тархалтыг зогсоож, голомтуудыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, Цагаан сарын үеийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор ийм шийдэлд хүрчээ. Хөл хорионы үеэр Эрүүл мэндийн яамнаас “Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулж, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах аж. Эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг үүнд дайчлан ажиллуулах юм байна. Шадар сайд С.Амарсайхан “Баярын, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашлаад эдийн засгаа сэргээх томоохон зорилт тавьж байна. Хөл хорионы хугацааг цаг үрэх байдлаар өнгөрөөхгүй, шат дараатай арга хэмжээ авна. Коронавирусийн халдвар ахмадуудад хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс золгох, баяр тэмдэглэх нэрээр өндөр настнуудаа эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ уриалъя. Тодорхой хугацааны дараа аюулгүй орчинд золгох боломж бүрдүүлэхийн төлөө бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэсэн юм. Хөл хорионы хугацаа дууссаны дараа аж ахуйн нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэм сахиж, хэвийн горимоор ажиллах боломжтой аж.

ӨРХ БҮРЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХААР БОЛОВ

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөл хөдөлгөөнийг 90 хувиар бууруулж, халдварын тархалтыг 3-4 дахин багасгах зорилт тавьжээ. Тодруулбал, 10 хоногт багтаан өрх бүрээс нэг иргэн буюу 18-аас дээш насны 420 000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, дотоодын халдварын тархалтын хүрээ хязгаарыг тогтоох гэнэ. PCR шинжилгээ хийх 38 аппарат одоогоор бий бөгөөд өдөрт 40 000 гаруй мянган хүний сорьцыг шинжлэх боломжтой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Үүний тулд орон нутгаас шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийг татан авчирсан байна. Мөн нийслэлд шинжилгээний байнгын 29, түр 44, нийт 73 цэг ажиллуулах гэнэ. Шинжилгээний цэгүүдийн байршлыг өчигдөр хараахан тогтоогоогүй байлаа.

АЙЛ ХЭСЭХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй. Зайлшгүй ажиллах ёстой төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнууд л тодорхой цагийн хуваарийн дагуу, бичиг баримтаа үзүүлээд нийтийн тээврээр зорчино. Иргэд гэрээс гарахгүй байх зарчим баримтална” гэсэн юм. Түүнчлэн хөл хорионы үеэр иргэд айл хэсэхгүй, гэртээ зочин урихгүй байхыг анхаарууллаа. Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сан, хүнсний дэлгүүрт очих боломжтой. Гэхдээ өрхийн нэг гишүүн гэрт хамгийн ойр байрлах цэгээс хүнс, хэрэгцээт эд зүйлсээ худалдан авах тохиолдолд л гарч болох аж. Мөн оршуулгын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бөгөөд үүнд зөвхөн гэр бүл, ойр дотнын хүмүүс оролцох ёстой аж.

ОРОН НУТГИЙН ИРГЭД ЭНЭ САРЫН 11-НЭЭС ӨМНӨ ХОТООС ГАРАХ БОЛОМЖТОЙ

Орон нутагт байнга оршин суудаг 10 000 гаруй иргэн хөл хорионы улмаас нийслэлд гацжээ. Тэдгээр иргэн хөл хорио тогтоохоос өмнө нутаг буцах боломжтой аж. “Энэ сарын 11 гэхэд иргэд гэр гэртээ очсон байна. Орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг шуурхай зохион байгуулна” гэж УОК-оос мэдээлсэн юм. Хөдөө явах иргэд нийслэлд шинжилгээнд хамрагдах ёстой. Хэдийгээр хариу нь сөрөг гарсан ч тухайн иргэн хариуцлагагүй хандаж, шинжилгээ өгснөөс хойш олон нийтийн газраар явбал халдвар авах эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, нэг иргэний хариуцлагагүй үйлдлээс болж халдваргүй бүсэд “Ковид-19” дэгдэх эрсдэлтэйг санууллаа. Улаанбаатараас орон нутагт очсон иргэд 14 хоног тусгаарлагдах юм байна. Түүнчлэн Засгийн газраас өнгөрсөн сарын 4-нд гаргасан Цагаан сар тэмдэглэхгүй байх тогтоолыг орон нутагт ч хэрэгжүүлэх ёстойг УОК-оос мэдэгдлээ.

ЦАГААН САРААР БӨХ БАРИЛДУУЛАХГҮЙ

Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг УОК-оос гаргажээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өмнө нь 128 бөхийн барилдааныг энэ сарын 11-нд үзэгчгүйгээр зохион байгуулна, оролцох бөхчүүд заавал тусгаарлагдана гэж мэдээлсэн юм. Тодруулбал, тус холбооноос “Цар тахлын улмаас улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд мөрдөнө. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг 2021 оны хоёрдугаар сарын 3-нд УОК-т гаргаж өгнө” гэж мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан билээ.

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

Энэ сард тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэж, 840 иргэнээ татаж авах шийдвэрийг УОК гаргасан. Эхний нислэгийг Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэж, БНСУ-д байсан 166 иргэн уржигдар эх орондоо ирсэн юм. Тэгвэл дараагийн нислэгийг энэ сарын 10-нд Токио-Улаанбаатарын чиглэлд үйлдэнэ. Нийслэлд хөл хорио тогтоосон ч тусгай үүргийн нислэг хэвийн үргэлжилж, иргэдээ татан авна гэдгийг УОК-оос мэдээллээ. Ташрамд дурдахад, одоогоор 10 000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан бөгөөд үүний тал хувь нь БНСУ-д байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд мөрдөх үйл ажиллагааны журмаас инфографикт үзүүллээ.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419