ЭМЯ: Шинээр 38 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1928 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр нийт 14283 хүн шинжилгээ хийхэд 38 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн. Сүүлд орж ирсэн 5 тохиолдлыг судалж байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1418 байгаа бол нийслэл хотод нийт 1092 тохиолдол бүртгэгдээд байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.05-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.05-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, February 4, 2021