“COVAX” Монгол Улсад 189 мянга орчим тун вакцин нийлүүлнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ санаачилсан “COVAX” хөтөлбөр Монгол Улсад 188 940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, “AstraZeneca” компани, Оксфордын их сургуульд гарган авсан “COVID-19”-ийн вакцинаас 163 200 тун, “Pfizer-BioNTech” компанийн вакцинаас 25740 тунг манай улсад нийлүүлэх ажээ.
Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл, “Гави” холбоо, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “COVAX” хөтөлбөр энэ оны эхний хагаст 337 сая вакцин түгээх тухай урьдчилсан тайлангаа лхагва гарагт танилцуулсан юм.
“COVAX” хөтөлбөрийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакцин нь 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг