Улсын онцгой комиссийн өчигдрийн /2021.02.03/ хуралдаанаар цагаан сарын битүүний өдрөөс буюу энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гарсан.
Хөл хорио тогтоосон энэ хугацаанд цар тахлын тархалтыг таслан зогсоож, голомтыг хумих зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг PCR шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна.
Уг ажилд ЭМЯ, Онцгой, Мэргэжлийн хяналт, Тагнуул, Цагдаа, Дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна.