Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнд,
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
- Зөөврийн ус, түлш худалдан авах
- Хүнс, хэрэглээний бараа худалдан авах
- Оршуулга буюу буяны үйл ажиллагааг зөвшөөрнө/Зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно/
- Өрхийн нэг гишүүн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг авахдаа гэртээ хамгийн ойр байрлах цэгт очих бөгөөд QR кодыг заавал уншуулна.
Нийтийн тээврээр зайлшгүй ажиллах шаардлагатай иргэд зорчих ба нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.