Нийтийн тээврээр зайлшгүй ажиллах шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчлүүлнэ. Биедээ ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхээ авч явна. Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой юм.
Ажиллах салбарууд,
- Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа,
- Эрүүл мэндийн байгууллага,
- Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа,
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт,
- Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ,
- Хэвлэл мэдээлэл,
- Харилцаа холбоо, шуудан,
- Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа,
- Шуудан харилцаа холбоо,
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт.