Монгол идлэг шонхоргүй болоход ойрхон байна

2021-02-04, 10:16 Цаг үе 576 2
Монгол идлэг шонхоргүй болоход ойрхон байна

– 1996-2015 онд 24 748 жигүүртнээ хил давуулан заржээ –

Оросууд идлэг шонхроо Ойрхи Дорнодын орнууд руу ил, далд зөөсөөр тоо толгойг нь барж буй гэдэг. Тус улс дахь идлэг шонхрын хамгийн том популяц оршдог Алтайн бүсэд гэхэд сүүлийн 15 жилд эл шувууны тоо 43.4 хувиар багасжээ. Үүнд хяналтгүй экспорт, хууль бус ан голлох нөлөө үзүүлсэн байна. Энэ төрлийн шувууг устахаас хамгаалах, тоо толгойг нь өсгөх зорилготой томоохон фермүүд Оросод идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон ч шонхрыг бизнес, мөнгө хэмээн хардаг, хулгайгаар болон хуулийн дагуу гэх гэмгүй үгээр халхавчлан хил давуулдаг хүмүүсийн хэргийг “цайруулж” хүчрэхгүй байгаа аж. Энэ харамсалтай мэдээг дуулсан, сонссон судлаач, эрдэмтэд Монголынхоо бодит төрх (идлэг шонхор хамгааллын)-ийг толинд харсан мэт эмзгээр хүлээн авч, “Бид тэднээс ялгаагүй” хэмээн шогширч байна. Монголын махчин шувуу хамгаалах төвийнхөн “Шонхрын фермтэй хойд хөршид ийм харамсмаар үр дүн гарсан бол зөвхөн зэрлэг шонхортой, түүнийгээ хил давуулан хайр найргүй зөөдөг Монголын байдал бүр ч дор болсон. Монголчууд сүүлийн 20 гаруй жил шонхор экспортолсон бөгөөд тоо толгой нь хэрхэн хорогдсон нь тодорхойгүй” хэмээсэн юм.
Бид сүүлийн жилүүдэд идлэг шонхортой холбоотой “тоо бодлого” их бодсон. Өнгөрсөн онд төдөн шонхор хил давуулсан, энэ жил ийм тооныхыг гаргана, үүнээс өчнөөн сая төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжтой, арабуудад байгалийн нөөцөө үнэд хүргэн арилжих замыг У.Барсболд сайд агсан дардан болгож, түүний дараах сайд нар энэ үйл хэргийг нь залгамжлан үргэлжлүүлсэн, Н.Батцэрэг төдийг, Д.Оюунхорол хамгийн олныг, Н.Цэрэнбат түүнээс дутахааргүйг харийнханд бэлэглэсэн, экспортолсон гэх зэрэг зөрүүтэй мэдээлэл байнга гардаг. Тэр ч байтугай хууль бусаар эл шувууг барьсан, агнасан арабууд болон албан тушаалтнуудтай холбоотой хэргийн дуулиан үе үе олны анхаарал татдаг. Гэвч өдийг хүртэл хэчнээн шонхор гадаадынханд худалдсан, бэлэглэсэн, одоо хэчнээн тоо толгой үлдсэн бэ гэдэг хамгийн чухал баримт, статистикийг нууцлах, бүрхэг байлгах бодлогыг Монголын төр, засаг үеийн үед амжилттай хэрэгжүүлсээр ирэв. Эл шувууг арилжааны зорилгоор экспортлохыг хориглож, зөвхөн соёлын зориулалтаар, Засгийн газрын нууц тогтоолын хүрээнд хил давуулах шийдвэр гаргаснаас хойш энэ бүхэн улам гаарсан юм.

Харин Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-ын Байгаль орчин, загас агнуур, хөдөө аж ахуйн яамны харьяа Зэрлэг амьтны хууль бус худалдааны сорилтын сангийн санхүүжилтээр Лондоны амьтан судлалын нийгэмлэг, “Лийгэл Атлас” болон Монголын хараат бус судалгааны хүрээлэн зэрэг байгууллагаас өнгөрсөн онд гаргасан “Зэлүүд тал-2” тайлан, судалгааны үр дүн шонхрын экспортын бодит байдлыг илчилжээ. Монголчууд үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж, түүх соёл, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын бэлгэдэл болгосон жигүүртнээ төрийн бодлогоор, ямар ч тооцоо судалгаагүйгээр хоморголон устгаж буйг тэнд маш тодорхой, баримттай онцолсон байв. “Монгол Улсаас экспортолж байгаа таван гол амьтны нэг нь идлэг шонхор. 1996-2015 онд энэ төрлийн 24 748 шонхор хил давуулсан. Энэ нь нийт зэрлэг амьтны экспортын 97 хувийг бүрдүүлж байна. CITES (Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц)-ийн хүрээнд хил давуулсан идлэг шонхрын тоо 83” гэжээ. Тодруулбал, албан ёсны зөвшөөрлөөр, төлбөр тооцоог нь авч, холбогдох журам, олон улсын гэрээ, конвенцыг баримтлан хуулийн дагуу экспортолсон шонхрын тоо ердөө 83 аж. Харин үүнээс 298 дахин их буюу 24 665 шонхор тодорхой бус байдлаар гадаад руу илгээсэн байна. Манай улсад ан агнуурын зохистой харьцаа хэрхэн алдагдсаны, Засгийн газрын нууц тогтоолоор халхавчилсан завхрал тартагтаа тулсны бодитой бөгөөд баримттай жишээ нь энэ.

Эл судалгаанд “Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцод багтсан амьтдыг экспортолж буй тоо зарим бүс нутагт хэдэн зуун мянга, саяар хэмжигддэг бол Монгол Улсын хувьд харьцангуй бага байна. Гэвч тоо хэмжээ бага байгаа нь эдийн засгийн үр өгөөж муу, эсвэл экологийн хохиролгүй гэсэн үг огт биш. Тус улсын зэрлэг амьтад эрс тэс, хуурай ширүүн уур амьсгалд тэмцэж амьдардаг учраас тоо толгой цөөн, нөөц нь хязгаарлагдмал. Мэрэгч болон шавж л олон сая бий. Тиймээс зэрлэг амьтны агнуур болон худалдааны квот тогтоохдоо тооцоо судалгааг чухалчилж, тэнцвэртэй байдлыг хангах нь чухал” хэмээн дурджээ. Зэрлэг амьтан, ялангуяа идлэг шонхрын нөөцөд онцгой анхаарч, ан агнуурын зохистой бодлого хэрэгжүүлэх нь манай улсын хувьд нэн чухлыг олон улсын байгууллагынхан ийнхүү анхааруулав. Гэтэл өнөөгийн Монгол Улс яг үүний эсрэг “ажиллагаа” явуулсаар байна. Үүнийг гэрчлэх бас нэг жишээ бол шонхрын тоо толгой, нөөцийн судалгааны бүрхэг байдал юм.

Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдын ажлаа өгөхийн өмнөхөн буюу 2020 оны хавар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны тооллогоор Монгол Улсад 13 000 орчим тоо толгой идлэг шонхор байгааг тогтоосон” хэмээн ярьсан бол яамных нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан үүнээс хэдхэн хоногийн дараа “Манай оронд одоогоор 10 000 гаруй шонхор тоологдсон. Энэ тоо жил ирэх бүр өсөх хандлагатай” гэж хэлсэн байдаг. Харин судлаачид тэдний ярьсан зүйлсийг бодит байдлаас газар, тэнгэр шиг зөрүүтэй хэмээн үгүйсгэж буй.

2017-2019 онд Арабын орнуудад шонхрын судалгаа хийсэн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Т.Доржлхагваас энэ талаар тодруулахад “Монголд 13 000 орчим идлэг шонхор бий гэдэг нь дэндүү өрөөсгөл мэдээлэл. Тийм байх боломжгүй. Ерөөсөө дэлхий дахинд 10 000 хүрэхтэй, үгүйтэй идлэг шонхор үлдсэн. Тиймээс ч энэ төрлийн шувууг устах аюулд ойртсон, эмзэг зүйл гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Идлэг шонхрын нөөцийн 70 гаруй хувь нь Монголд бий гэдэг ч үндэслэлгүй. Харин зонхилох хувь нь Төвөдөд бий. Гэхдээ тэд манайх шиг дипломат харилцаа, соёлын зориулалт гэх нэрийдлээр эл шувууг экспортолж, тоо толгойг нь хороодоггүй” гэв.

Амьтан хамгааллын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын өөр нэг судлаач “Монголын шувуу хамгаалах төв, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг байгууллагынхан идлэг шонхрын хорогдлыг бууруулах, амьдрах орчинд нь тулгарч буй бэрхшээлийг шийдэх зорилгоор Монголд нэлээд идэвхтэй ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, тархац нутагт нь судалгаа хийдэг. Гэвч иргэний нийгмийн байгууллага учраас хүн хүчний нөөц, санхүүгийн боломж бололцоондоо хязгаарлагдах зэрэг олон асуудал тэдэнд тулгардаг юм билээ. Уг нь энэ ажлыг улс хийх ёстой. БОАЖЯ энэ чиглэлд манлайлан ажиллах учиртай. Гэвч тэд идлэг шонхрыг хамгаалах бодитой ажил огт хийгээгүй. Нөөцийг нь ч тодорхойлж чаддаггүй” хэмээсэн юм.

Бас нэг сонирхолтой баримт дурдъя. Олон улсын шувуу судлаач, эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан, сүүлийн үед amazon.com худалдааны сайтад эрэлттэй буй “Монгол орны шувууд” номын хавтсан дээр идлэг шонхрын зургийг онцолсон байдаг. Илүү өнгөлөг, ховор, сонин шувууны зургийг номын хавтсан дээр онцлох саналыг төслийн багийн гадаад гишүүд санал болгосон бол монгол судлаачид хөөрхийлөлтэй хувь тавилантай шонхрыг гол баатраар сонгожээ. Тэд “Хүмүүсийн нөлөөгөөр эмгэнэлтэй байдалд орж, хэлмэгдсэн, өндөр хүчдэлд цохиулан мянга мянгаараа эрсдэж, гадаадад зуу, зуугаараа зарагдаж буй эгэл бор шувуу (идлэг шонхор)-г хамгаалахад олон нийтийн анхаарлыг татах нь чухал байсан” хэмээн ярилаа.

Шонхрын тоо толгой, нөөцтэй холбоотой мэдээллийг албаныхан ийнхүү эерэг үзүүлэлт, статистикаар хаацайлж, нуун дарагдуулж буй бол мэргэжлийн судлаач, иргэний нийгмийн байгууллагынхан эл шувууны хамгааллын асуудлыг бодитоор үнэлж, олон улсын анхааралд аваачихыг эрмэлзэж байна. Аливаа амьтныг хамгаалах тохиромжтой арга хэмжээ авахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, тархац нутаг болон тоо толгойг тогтоох нь нэн чухал гэдгийг тэд анхаарууллаа. Ядаж л жилд хэдэн зуун идлэг шонхрын амийг чимээгүйхэн авч оддог цахилгаан дамжуулах шугамын эрсдэлийг бууруулах ажлыг Монголын төр үндэсний бахархал хэмээн өргөмжилсөн шувууныхаа төлөө хийх цаг болсныг зарим судлаач онцлов. Эс бөгөөс монголчууд үндэсний бахархалт шувуугаа санаатайгаар устгасан анхны үндэстэн, Монгол орон шонхоргүй бүс нутаг болох аюулд мөдхөн хүрэх нь.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419