УОК-ын хурал 17.30 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдээгүй улмаас нэг цагийн дараа буюу 18.30 цагт эхэллээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Шадар сайд С.Амарсайхан хуралд бүтэц нэг цаг хоцорч очжээ.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдад цаг барих соёлд суралцахыг уриалж буй. Гэтэл түүний танхимын гишүүн ийнхүү хоцорч буй нь Засгийн газрын ажил уялдаа холбоо муу байгааг харуулж байна.
УОК-ын хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд тогтоох хөл хорионы хугацааг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар эрдэмтдийн зөвлөлөөс хоёрдугаар сарын 6-21-ний хооронд хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн бол Нийслэлийн онцгой комисс энэ хугацааг 10-20-ны хооронд байх нь зүйтэй гэсэн саналыг гаргаад байгаа юм.