УОК-оос сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэсэн ч нийслэлийн иргэд сар шинийн бэлтгэлээ базаахаар зах худалдааны төвүүдийг зорьсоор байна. Яг одоогийн байдлаар Нарантуул худалдааны төвийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, тэг зогсолт хийгээд байна.
Мөн томоохон худалдааны төвүүд болох Бөмбөгөр, Хархорин зэрэг зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсээр байна.
Иймээс Тээврийн цагдаагийн албанаас иргэдийг энэ чиглэлд зорчихгүй байж, халдвараас өөрийгөө сэргийлэхийг санууллаа.