Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын нэгнээс орон даяар танхимын сургалтыг эхлүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас танхимын сургалт хэзээ эхлэх талаар тодрууллаа.
Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын 01-ээс танхимын сургалтыг эхлүүлах товтой байна. Учир нь онлайн хичээл орж байх үеэр 174 мянга гаруй сурагч гар утас, компьютергүй, интернэтгүй байна. Улаанбаатар хотод л гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган хүүхэд байна. Тэд бүгд хичээлээсээ хоцрогдож байна.
Ковидын дэглэм сахиж байгаа дэлхийн улс орнууд бүгд буюу 130 гаруй улс танхимын сургалтаа орж боловсролын салбарыг ажиллуулахыг дэмжиж байгаа юм билээ.
Миний баримталж байгаа байр суурь тодорхой. Гуравдугаар сарын нэгнээс эхэлж танхимын сургалтыг орон даяар эхлүүлэх саналаа УОК дээр илэрхийллээ.
Цаашдаа Засгийн газарт орж хэлэлцүүлнэ. Нийслэл дээр санаа зовоож буй нэг асуудал нь зарим сургуулийг ПСР шинжилгээ авах төв болгосон. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж бэлтгэл ажлыг хангана.