ЭМЯ: Шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1859 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээлэлээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлууын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластераас 1350 тохиолдол илэрлээ.
21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Одоогоор нийт халдвартай батлагдсан 1859 тохиолдол болоод байна. Одоогоор ХӨСҮТ, Цэрггийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д 454 эмчлүүлж байгаагаас нэг хүний бие маш хүнд байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.03-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.02.03-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, February 2, 2021