Ж.Амарсанаа: Энэтхэг улсаас ирэх 1,5 сая тун вакцинаар 600 мянган хүнийг халдвараас хамгаална
БНЭУ-аас 1,5 сая тун вакцин ирэхээс дараа долоо хоногт эхний ээлжийн 150 000 тун нь буух гэж байгаа талаар Хүний их эмч Ж.Амарсанаа "Англи улсын "АстраЗенека" вакцины Энэтхэг улсад үйлдвэрлэснээс нь бид авах гэж байна. Вакцины үр дүн боломжийн. Сайндаа ч орохгүй, бас муудаа ч орохгүй. Гаж нөлөө харьцангуй бага. Хөргөгчний -4 хэмд хадгална.
Бусад нь -70-80 хэмд хадгална гэж байгаа нь манайх шиг гүн хөлдөөгч цөөхөнтэй оронд төвөгтэй. Хэрэглэх дозоосоо хамаараад, үр дүн нь 70-90 хувь юм билээ. 1,5 сая тун гэдэг нь 750 мянган хүнийг вакцинжуулах тун гэж ойлгох хэрэгтэй. Вакцинд хамрагдсан хүмүүсээс 90 хувьд үр дүнтэй дархлаа үүслээ гэж бодход 600 мянга гаруй хүн халдвараас бүрэн хамгаалагдах боломжтой юм. Тиймээс эмч хүний хувьд энэ вакциныг таатайгаар хүлээн авч байна" гэлээ.