Ковидын дараах амьдрал: ШИНЭ ЭГЭЛ

Ковидын дараах амьдрал: ШИНЭ ЭГЭЛ

Ковидын төгсгөл ойртсон гэж бүгд итгэхийг хүсэж буй ч вирус биднийг элдвээр гайхашруулахын сацуу аливаад бэлтгэлтэй байж, шинэ эгэлд хүссэн ч, эс хүссэн ч асар хурдтай дасан зохицоход сургаж байна. Хэцүү нэрт вирусээр халдварласан эсэхээс үл хамааран хүн нэг бүрийн амьдрал өөрчлөгдсөөр. Тэгвэл эдгээр өөрчлөлт цаашид хэм хэмжээ болж үлдэх үү, хэрвээ тийм бол бид хэрхэн бэлтгэх вэ? Шинэ эгэлд дасан зохицох нь бидэнд ямар өгөөжтэй вэ, сөрөг нөлөө нь юу вэ?

Энэ мэт хөврөх асуултуудын шийдлүүд, санал бодлууд уг талбар дээр өрнөх бөгөөд дараах гурван чиглэлээр хариултыг эрэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн үе үеийн цар тахал үргэлж өөрчлөлт дагуулж ирсэнчлэн хүн төрөлхтний амьдралын дараагийн шинэ хэв маяг юу байх вэ гэдгийг хамтдаа тунгаацгаая. ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа.

 

Ковидын дараах ЗОЧНЫ ӨРӨӨ

Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан бидний амьдралын ихэнх цаг мөчүүд гэр дотор өрнөдөг болсон. Гэрээсээ ажиллаж, унтлагын хувцастайгаа хүмүүстэй “уулзаж”, буйдангаасаа виртуал аялалд гарах нь өдгөө жирийн үзэгдэлд тооцогдоно. Гэхдээ та Жефф Безос (эсвэл мандаж яваа ямар нэгэн дижитал компанийн хувьцаа эзэмшигч) биш л бол хөл хорио айдас түгшүүр, эргэлзээ, зовнил нэмсэн нь гарцаагүй.

Одоогийн байдлаар, дэлхий даяар нийт 99 сая гаруй хүн уг вирусээр өвчилж, 55 сая орчим хүн эдгээд буй бол 2 сая гаруй хүн нас барсан харамсалтай тоо бий. Монголд 1814 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 1368 хүн эдгэрч, хоёр хүн амиа алдсан. Энэ бүх үйл явц хэзээ эцэслэх нь тодорхойгүй ч ганц тодорхой зүйл гэвэл хэн ч, хаана ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй байна. Энэ бол хүмүүсийг зовнилд оруулж буй аюулын эхний харанга. Өөртөө, дотны хүмүүстээ санаа зовохоос эхлээд үргэлж санхүүгээ удирдан зохицуулах, гэр бүлийн гишүүдээ шинээр танин мэдэх, хүүхдүүдтэйгээ учир зүйгээ олох, хором мөч бүр хамт байхын давуу болон түвэгтэй талууд, ажил амьдралын зааг алдагдах гэхчлэн зочны өрөөн дэх бэрхшээлүүд хөвөрнө. Үүнээс улбаалан сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, бие махбодь хийгээд оюун санааныхаа аль алиныг тордох нь хэчнээн чухал болохыг хөл хорионы өдрүүд бидэнд харуулж буй.

Нөгөө талаас, олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх, хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих нь гагц цэвэрч нямбай хүний зан бус, харин нийтийн хэм хэмжээ болон тогтох хандлагатай байна. Хүмүүсийн хувийн харилцааны хүрээнд, улс орнуудад цар тахлын үед гаргаж буй чухал зөвлөмжүүдийн нэг болох "3С-ээс сэрэмжлэх дүрэм" буюу бөөгнөрөл, хэт ойртолт, хавчиг давчуу орон зайгаас зайлсхийх хэрэгтэй болох нь. Ийнхүү шинэ эгэлд дасан зохицсоноор илүү ухамсартай, үнэ цэнтэй, утга учиртай харилцаа л тэсэж үлдэж мэдэх юм.

 

Ковидын дараах АЖЛЫН ӨРӨӨ

Тахлын дараах ертөнц яг ямар харагдахыг хэн ч мэдэхгүй боловч дэлхий даяар албан газрууд хэр зэрэг өөрчлөгдөхийг таамаглах хэцүү биш болжээ. Манай гарагийн үзэл санааны түүчээлэгчдийн нэг Билл Гейтс Ковидын дараа ажил хэргийн аялал 50 хувиар нэгмөсөн буурах бол албан тасалгаанд биечлэн ирж ажиллах шаардлага 30 хувиар багасна гэж тооцжээ. Хурал цуглаан, уулзалтуудын дийлэнх нь ердөө и-мэйл, эсвэл цахим байх боломжтой нь нотлогдсон. Харин цахим орчинд уулзалтын үр өгөөжтэй, хүртээмжтэй чанарыг хангаж, оролцогчдыг идэвхтэй байлгах нь шинэ эгэлийн сорилт болон тулгарч буй.

Үүнийг дагаад нэгэн цагт хийсвэр сэтгэгдэл төрүүлдэг байсан цахим сургалтууд эрчээ авч, мэргэжлийн түвшинд хөгжиж эхлээд буй нь нөхцөл байдлаас шалтгаалсан томоохон шилжилт болжээ. Цаашилбал, цахим шилжилтийг дагаж хотууд дахь төвлөрөл саарах боломж үүсэх нөхцөл бүрдээд буй. Гэвч бидний хувьд дэд бүтцээс шалтгаалан эрүүл агаарт, илүү том орон зайд амьдрах ирээдүй тийш чиглэх зам хол байж мэднэ. Гэрээсээ ажиллах нь монголчуудын ажил хэргийн хүрээн дэх хамгийн том өөрчлөлт мөн боловч харамсалтай нь орлогын ялгааг улам тэлэх эрсдэлтэй нь харамсалтай. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан "Коронавирусийн нөлөөллийг тогтоох өрхийн судалгаа"-нд цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан хүмүүсийн 40 хувь нь хөл хорионы үед ажил эрхлэхээ зогсоосон бол хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Энэ мэтчилэн үйлчилгээний салбарт ажилладаг, өдөр тутмын орлогоор амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн хувьд шинэ боломжийг нээх, ажлын байраар хангах нь цар тахлын дараах улс орнуудын хувьд томоохон сорилт болох нь гарцаагүй.

 

Ковидын дараах МӨНГӨНИЙ ӨРӨӨ

Ковид-19 дижитал банкны шилжилтэд сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Амьдралдаа их, банканд бага цаг зарцуулж, онлайн банк гэрээсээ ордог болохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлжээ. Жишээлбэл, Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд үйлчилгээ үзүүлдэг ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгаар хийгдэж байна. Энэ цахим шилжилт нь сүүлийн 5-6 жилд банкны зүгээс цахим бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч тодорхой ажлууд, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд бий болсон өөрчлөлт бөгөөд онцгой нөхцөл байдал хурдасгуур болж буй.

Хөл хорио, онцгой дэглэмээс шалтгаалан биет сувгийн хэрэглээ, бэлэн мөнгө ашиглах сонирхол буурч байгаа ч тахлын дараа ч хүмүүс банкны салбараар үйлчлүүлсэн хэвээр байх нь ойлгомжтой. Амьдралын мөнгө санхүүтэй холбоотой чухал мөчүүд, томоохон шийдвэр гаргахад банканд өөрийн биеэр ирэх нь баттай, итгэлтэй мэдрэмжийг үүсгэдэг. Тэгэхээр ойрын ирээдүйн хандлага банкны салбар гүйлгээ хийн суух теллерүүдээс илүүтэй харилцагчдын санхүүгийн түнш болсон зөвлөхүүдээс бүрдэх мөнгөний өрөө болж хувирах магадтай.
Гэнэтийн нөхцөл дэх санхүүгийн хэрэгцээ шаардлага, хувийн санхүүгээ зохицуулах ухаанд ч банкууд найдвартай зөвлөх болж, энэ хүрээнд харилцагчдаа халамжлах нь эн тэргүүнд тавигдана. 24/7 нээлттэй байх банкны үйлчилгээ, шинээр нэвтэрсээр буй цахим үйлчилгээнүүдийн үр дүнд мөнгөний өрөө урьдынх шигээ байхгүй нь мэдээж. Гагц банкаар хязгаарлагдахгүй, бүх зүйл урьдынхаараа байхгүй. Харин тасралтгүй өөрчлөгдөн хувьсаж буй цаг хугацааны урсгалд бид үргэлж харилцагчидтайгаа хамт байж, хамт дасан зохицож, хамтдаа эерэг үр өөрчлөлтийг бүтээхээр эрмэлзэж буй нь өөрчлөгдөшгүй билээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419