Хөл хорионы дэглэм зөрчиж, нууцаар үйл ажиллагаа явуулсан амралтын газрыг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” нэртэй амралтын газар нь 3 байшин, 1 монгол гэрт нэр бүхий 24 иргэнийг хүлээн авч нууцаар зөвшөөрөлгүй амралтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан зөрчлийг илрүүллээ.
Иргэд, Аж ахуй нэгж байгууллагууд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөхийг хүсье!
БЗД-ийн Онцгой комисс