Төгрөгийн ханш чангарах таамаг

Төгрөгийн ханш чангарах таамаг

Валютын ханш энэ оны эхний хагаст сулрах төлөвтэй байна. Энэ жилдээ харьцангуй тогтвортой байж ч магадгүй. Эдийн засгийн өнөөгийн суурь нөхцөлд тулгуурлан ирээдүйг төсөөлөхөд ийм дүр зураг харагдаж байгаа юм. Эдийн засагт эерэг, сөрөг огцом өөрчлөлт гарвал энэ төсөөлөл замхран үгүй болох нь ойлгомжтой.

“Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалт хийсний дараа эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр ам.долларын ханш өснө гэсэн хүлээлт бий. Хямарсан эдийн засаг аажмаар сэргэнэ. Тэгэхээр валютын ханшид үзүүлэх дарамт нь бага байна гэж төсөөлж болно.

Монголбанкны зарласан ханшаар өчигдөр ам.доллар 2849.86 төгрөгтэй тэнцэж байв. Америк мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд 2854.75 төгрөгтэй тэнцэж байсан юм. “Ногоон”-ы ханш өнгөрсөн оны сүүлийн улиралд харьцангуй тогтвортой байсан агаад энэ жилээс буурч эхэллээ. Тэгвэл ам.долларын дундаж ханш өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд 2806 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш “ногоон”-ы ханш огцом өссөн ч сүүлийн улиралд тогтвортой байсан нь “Ковид-19”-ийн хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотой. Харин ханш огцом өссөн нь долларжилттой холбоотой юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр валютын хадгаламж өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөг буюу 33.2 хувиар өсжээ. Ингэснээр валютын хадгаламж 4.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь иргэд төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу их хэмжээгээр шилжүүлснийг илтгэх үзүүлэлт. Эдийн засгийн хямрал тохиохоор монголчууд төгрөгийн хадгаламжаа валют руу хөрвүүлдэг “зантай”. Монголчуудын үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд итгэдэггүй энэ зан долларжилт үүсгэж, ханшийг нь хөөргөх хөшүүрэг болсоор ирсэн. Үүний шалтгааныг эдийн засагч Д.Дэлгэрсайхан “Монголд хөрөнгө оруулах олигтой төсөл алга. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд санхүүгийн 3-4 өөр тайлан гаргадаг. Иймээс хэн ч итгэж хувьцааг нь авахгүй. Засгийн газар, компанийн бонд алга. Иймээс хүмүүс долларт итгээд байна. Нөгөөтээгүүр, төгрөг үнэ цэнтэй, бараа солилцоо хийдэг хэрэгсэл болж чадахгүй байна. Төгрөг хурдан хугацаанд хувьцаа, бонд гэх мэт санхүүгийн хэрэгсэлд хөрвөж, өгөөж бий болгодог байсан бол долларжилт ингэж газар авахгүй” гэж тайлбарласан юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд ам.долларын ханш төгрөгийн эсрэг жилд дунджаар 8.4 хувиар чангарч иржээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш жилд дунджаар 7.3 хувиар суларсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш арай бага хувиар сулардаг болжээ. Гадаад валютын эрэлт дөрөв дахин буурч, ханшийн дарамт багассанаар өнгөрсөн жилийн сүүлчээр валютын ханш тогтворжсоныг Монголбанкныхан дуулгав. Статистикаас харахад, Төвбанкны гадаад валютын дуудлага худалдаанд 2020 оны эхний найман сарын байдлаар дунджаар нэг удаа 55.9 сая ам.доллар худалдан авах саналыг банкуудаас ирүүлж байжээ. Тэгвэл есдүгээр сараас хойш энэ оны нэгдүгээр сарын 14-ийг хүртэлх хугацаанд 13.6 сая ам.доллар болж, дөрөв дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал төгрөгийн ханшийг чангаруулах нөлөө үзүүлж байгаа хэрэг.

Хилээ хааж, иргэдээ гадаадад зорчихыг хориглосон учраас ам.долларын гадагшлах урсгал буурав. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын төлбөрийн тэнцэл ашигтай гарах нь тодорхой боллоо. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 9.3 сая ам.долларын ашигтай гараад байна. Оны эцсийн дүнгээр дээрх тоо нэмэгдэх нь тодорхой. Төвбанкныхан энэ онд төлбөрийн тэнцэл 614 сая ам.долларын ашигтай гарна гэж тооцоолжээ. Энэ таамаг биелбэл гадаад валютын албан нөөц энэ онд дээрх хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Гадаад валютын албан нөөц өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Тодруулбал, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж, импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрчээ. Гадаад валютын албан нөөц ийн өсөхөд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлж, 23.6 тонн үнэт металл худалдан авсан нь нөлөөлсөн гэж Төвбанкныхан тайлбарлаж буй. Тус хөтөлбөрийг энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Алт тушаах хэмжээ ч жил ирэх тусам нэмэгдэх төсөөлөлтэй байгаа. Тиймээс гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд алтны оруулах нөлөө улам өсөх юм. Гадаад валютын нөөц нэмэгдэх тусам Монголбанканд ам.долларын интервенц хийх боломж бүрдэнэ. Их хэмжээний нөөц бүрдүүлж чадвал ханшийг тогтвортой байлгах “бяртай” болох нь дамжиггүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засаг сэргэхээс гадна илүү их хэмжээний экспорт хийх боломжтой учраас ийм тооцоолол гаргаснаа тайлбарласан. Манай улсын экспортын орлогын 80 орчим хувийг алт, зэс, нүүрсний экспорт бүрдүүлдэг. Зэс, нүүрс, алтны үнэ өнгөрсөн онд 20-иос дээш хувиар өсжээ. Тодруулбал, нүүрсний үнэ 22.7, алтных 25.1, зэсийнх 25.8 хувиар өссөн байна. Олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид энэ онд түүхий эдийн үнэ өснө гэж таамаглаж буй. Түүхий эдийн үнэ дээшлэх тусам орлого нэмэгдэх нь ойлгомжтой. Манай улсын зэсийн баяжмалын экспортын хэмжээ өмнөх онуудын түвшинд байх нь тодорхой. Түүнчлэн алт олборлолт нэмэгдэх хүлээлт бий. Харин өнгөрсөн онд коксжих нүүрсний экспорт буурсан. БНХАУ, Австрали хоёрын харилцаа хүйтэрснээр өмнөд хөрш тэднийхээс нүүрс худалдаж авахаа зогсоогоод байна. Энэ цаг үеийг ашиглан нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадвал манайх орлогоо өсгөх боломжтой.

Экспортын орлого нэмэгдэхээр манай улс руу орох ам.долларын урсгал “үерлэнэ”, гадаад худалдааны ашиг нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдаа байнга ашигтай гарч байгаа. Харин аялал жуулчлал, эмчилгээ, тээврийн үйлчилгээ зэрэгт манай улсын иргэд маш их мөнгө зарцуулж, төлбөрийн тэнцлээ алдагдалтай гаргадаг. Тэр нь гадаад валютын нөөцөө “гөвөх” шалтгаан болдог. Цаашлаад ам.долларын ханш өсөх суурь нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Манай улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь 2019 оныхоос 52.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гадаад худалдааны ашиг өсөхөөс улбаалан улсын валютын нөөц нэмэгдэж, ам.долларын ханш суларч, төгрөгийнх чангарах суурь нөхцөлийг бүрдүүлэх нь. Үүнээс гадна ам.долларын гарах урсгалыг бууруулах эдийн засгийн хэд хэдэн нөхцөл бий. Тухайлбал, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар манай улсын худалдаж авдаг шатахуун, шатах, тослох материалын үнэ хямдарсан. Ингэснээр өнгөрсөн оны импортын барааны үнийн дүн 14 хувиар буурлаа. Энэ жил газрын тосны үнэ одоогийн түвшиндээ тогтвортой байвал манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өр төлөх хуваарьтай байв. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан “Номад” бондоор энэ өрийг төлсөн. Энэ жил ирэх өрийн дарамтыг арилгачихсан гэсэн үг. Эдийн засгийн энэ мэт үзүүлэлт, “хөдөлгөөн” төгрөгийн ханш чангарах дохио өгч байна.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419