Нипах вирус (NiV) буюу “Нисдэг үнэг” хэмээн нэрлэгдээд буй вирус нь амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм. Одоогоор нийт 100'455'529 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 2'166'440 нь нас барснаар уг халдварын нас баралтын түвшин нь 40-75 хувь буюу үхлийн өндөр аюултай өвчинд тооцогдож байна. Саяхан халдвартай өвчтнүүдийн гэр бүл, асран хамгаалагчдын дундаас вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдснээр дараагийн цар тахалд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
Уг вирусыг үүсгэгч нь жимсний сарьсан багваахай гэдэг бөгөөд сарьсан багваахайнаас гахайнд халдварлаж, улмаар гахайгаар дамжин хүнд тархаж, анх халдварын дэгдэлт үүссэн гэж үздэг. Нипах вирус (NiV) -ийн анхны тохиолдол 1999 онд Малайз болон Сингапур улсуудад бүртгэгдсэн. Тухайн үед 300 орчим хүн өвчилж, 100 гаруй хүн нас барж, дэгдэлтийг хумих зорилгоор 1 сая гаруй гахайг устгалд оруулж байжээ. 1999 оноос хойш Малайз, Сингапурт дахин халдвар гараагүй ч Азийн зарим нутагт, тэр дундаа Бангладеш, Энэтхэгт бараг жил бүр бүртгэгдэх болжээ.
- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Өвчтэй гахай, сарьсан багваахайтай хавьтахаас зайлсхийх, халдвар авсан сарьсан багваахайгаар дамжсан дал модны шүүс уухгүй байх замаар урьдчилан сэргийлэх боломжтой.
- Дараах сувгуудаар тархдаг. Үүнд:
-Халдвар авсан амьтад (сарьсан багваахай, гахай гэх мэт) эсвэл тэдгээрийн биеийн шингэн (цус, шээс, шүлс гэх мэт) -тэй шууд харьцах.
-Халдвар авсан амьтдын биеийн шингэнээр бохирдсон хоол хүнс идэх (жишээлбэл, далдуу модны шүүс эсвэл халдвар авсан сарьсан багваахайгаар бохирдсон жимс)
-Халдвартай хүмүүстэй ойр байх. (хүний биеийн шингэнээр буюу хамрын болон амьсгалын замын дусал, шээс, цус орно)
- Шинж тэмдэг:
-Өвчний шинж тэмдэг 4-14 хоногт илэрдэг. Эхний 3-14 хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Хүнд тохиолдолд, энцефалит, таталт үүсдэг ба 24-48 цагийн дотор комд шилждэг.
- Эмчилгээ
-Одоогоор Нипах вирусийг эмчлэх батлагдсан эм, эмчилгээ байхгүй. Зөвхөн дархлаа болон амьсгалын замыг дэмжих чиглэлийн эмчилгээнүүд хийгдэж байна.