Хөл хүнд эмэгтэйчүүд эмч, сувилагч нарын аяыг харах ёсгүй

Хөл хүнд эмэгтэйчүүд эмч, сувилагч нарын аяыг харах ёсгүй

“Өргөө” амаржих газрын эмч, ажилтнууд коронавирусийн халдвартай, нялх биетэй эмэгтэйг нярай хүүхдийнх нь хамт идэр есийн хүйтэнд нимгэн хувцастай нь ХӨСҮТ рүү зөөсөн явдал олон нийтийг ихэд бухимдуулсан. Бухимдаж, эгдүүцсэн иргэд энэ сарын 20-нд эх, хүүхдийн эрхийг хамгаалж, хүнлэг ёс нэхсэн жагсаалыг Сүхбаатарын талбайд өрнүүлэн, УОК болон Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардсаныг уншигчид санаж буй биз ээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар уг үйл явдалд хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ тэд явсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлын улмаас иргэд хохирч, эмнэлгийн үйлчилгээ сайжраагүй, бахь байдгаараа хоцров.

Энэ үйл явдалд гол хариуцлага хүлээх ёстой “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан суудлаасаа ховхролгүй үлдсэн. Түүний удирдлагад байдаг ажилтнууд нь хариуцлагагүй үйлдэл гаргасан атал тэрбээр “Би буруугүй, ажилдаа томилогдоод дөнгөж 20 хонож байна” хэмээн арьсаа хамгаалаад, суудалдаа “шигдлээ”. Эх, нярайд энэрэнгүй бус хандсан эл явдал болоод удаагүй ч шинэ Ерөнхий сайд, түүний бүрдүүлэх танхим тойрсон шуугианд дарагдаж орхилоо. Өөрөөр хэлбэл, дээрх үйл явдал улс төрийн “шоу” болон хувирч, харин эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар хэн ч юу ч хийлгүй өнгөрөх нь.

…Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг “Өргөө” амаржих газарт гаргасан алдаанаасаа суралцаж, төрөх эмнэлгүүдээ тордож эхэлье. Хэдий болтол хуучны тоног төхөөрөмж, халцарсан шал, хагарсан цонхтой тохь тухгүй орчинд шинэ хүнээ хүлээн авах вэ. Хэдий болтол тулгар биетэй эмэгтэйчүүд гэм хийсэн мэт эмч, сувилагчийн аяыг харж, айж бэргэх вэ…

Дэлхий нийт жил гаруй хугацаанд коронавирустэй тэмцэж буй ч манай улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа төрөх эмнэлгүүд бэлэн байдлаа хангаагүй, эмч, ажилчдынхаа сэтгэл зүйг бэлдээгүй, тусгаарлах өрөө гаргаагүй, хүний эрхэд анхаараагүй гээд олон зүйлийг ганц бүсгүй илчилсэн. Цаашилбал, Монгол Улс бяцхан иргэндээ ямар харгис хандсаныг, эх, хүүхдийн эрүүл мэндийг огт тоодоггүйг харуулсан юм.

Үүн дээр дөрөөлж, эртнээс уналтад орсон эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, идээ буглааг нь шахаж, эмчилгээ, үйлчилгээг сайжруулах талаар анхаарч ажиллах ёстой атал эрх бүхий албан тушаалтнууд өдгөө таг чиг. Коронавирусийн халдвартай эхчүүд амаржих нь цаг хугацааны л асуудал байсан. Гэтэл манайхан ийм зүйлд огт бэлтгээгүй бөгөөд дээрх явдлын дараа ч төрөх эмнэлгийнхэн тусламж, үйлчилгээгээ хэрхэн сайжруулж буй талаарх мэдээлэл бүрхэг.

Монголын төрөх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ тэг заасан гэдэгтэй олон хүн санал нэгдэж буй. Жирэмсний хяналтад орохоос эхлээд хүүхдээ төрүүлэх үед тулгарсан олон бэрхшээл, асуудлын талаар эмэгтэйчүүд цахим орчинд санал бодлоо хуваалцаж эхэлсэн юм. Олонх нь хөл хүнд болсон цагаасаа л агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүүхдийнхээ эрүүл, эсэхэд санаа зовж, хувийн болон улсын эмнэлгийн хаалгыг олон удаа татаж, сэтгэл зүйн хувьд айдастай байсаар амарждаг гэдгээ хуваалцжээ.

Хамгийн гол нь төрөх эмнэлэгт таньдаг эмч, сувилагч, асрагч байхгүй бол энх тунх амаржих талаар яриад ч хэрэггүй гэнэ. Эмч, ажилтнуудын гарыг заавал цайлгах хэрэгтэй гэсэн бичигдээгүй хууль амаржих газруудад үйлчилдэг. Тухайлбал, эх барих эмч болон сувилагчид дунджаар 100-800 мянган төгрөг өгдөг гэнэ. Зарим нь үүнээс ч ихийг өгдөг байна. Хэрэв мөнгө өгөхгүй бол эмч нар хөдөлдөггүй, өвдсөн ч тоодоггүй гэж олон ээж ярьсан. Энэ бол хамгийн наад захын жишээ.

Бид сар бүр эрүүл мэндийн даатгал төлж, түүгээрээ улсын эмнэлгээс хүнд сурталгүй, авлига, арын хаалгагүйгээр шуурхай үйлчлүүлэх эрхтэй. Гэсэн ч эмч, ажилтнуудыг давхар “цалинжуулахгүй” бол шуурхай, “шударга” үйлчилгээ авахад бэрх. Баярласан сэтгэлээ илэрхийлж, дарс, чихрийн цуглуулга өгдөг байсан “уламжлал” эдүгээ аль ч эмнэлэгт авлигыг цэцэглүүлсэн. Зарим эмч үйлчлүүлэгчээсээ “төдийг өг” хэмээн нэхэж авсан тохиолдол цөөнгүй. Үүнийг бүх хүн мэддэг. Гэвч өөрчлөхийг хүсдэггүй. Үүнээс болж мөнгөгүй, танил талгүй иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн онд 23 эх төрөхийн тусламж, үйлчилгээний хүртээмжгүй байдлаас болж нас баржээ. Тэдний 70-80 хувь нь төрөхийн хүндрэлээс болж эндсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад таваар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Манай улсад жилд 80 орчим мянган хүүхэд мэндэлдэг гэсэн статистик бий. Энэ нь амаржих газруудын ачаалал их буйг харуулна.

Бүх аймаг, дүүргээс хавдар болон хууч эмгэг өвчтэй эмэгтэйчүүд ЭХЭМҮТ-д ирж, амарждаг. Улсдаа ганцхан байдаг, эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үзүүлдэг уг эмнэлгийн ачаалал асар их. Эмнэлгүүдийн ачаалал их байхын хэрээр нэг иргэнд хүрэх тусламж, үйлчилгээний чанар буурах нь ойлгомжтой. Нийслэлийн харьяа амаржих газруудад төрж буй эхчүүдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж тун ховор. Төрсөн эхийн даралт гэнэт ихсэх, харвах, цус алдахад бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч дууддаг.

Төрөхийн хүндрэлээр нас барсан эмэгтэйчүүдийн олонх нь яаралтай тусламж авч чадалгүй эндсэн нь харамсалтай. Тиймээс эх, хүүхдийн асуудал олны анхааралд өртсөн энэ цагт л амжиж төрөх эмнэлгүүдийг бүтцээр нь шинэчлэх шаардлагатай байна. Дүүрэг бүрт төрөх эмнэлэг байгуулж яагаад болохгүй гэж. Үгүй бол дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд амаржих газруудыг бий болговол нарийн мэргэжлийн эмч нарын тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдэнэ. Хэдий болтол төрөхийн улмаас цус алдсан эмэгтэйг ЭХЭМҮТ рүү түргэн тусламжийн тэргээр зөөх вэ. Тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлдэг болчихвол эх, хүүхдийн эндэгдэл буурах нь ойлгомжтой.

Монгол эмэгтэйчүүд яагаад гэм хийсэн мэт гэлбэлзэж, танил тал харж, тав арван төгрөг атгуулж байж амаржих ёстой вэ. Бусад улсынх шиг чанартай тусламж, үйлчилгээг төрөх насны цөөн хэдхэн эмэгтэйд үзүүлэх боломж манай улсад байхгүй гэж үү. Зөв зохион байгуулалтаар ажиллаж чадвал ийм боломж бий. БНСУ-д хоёр дахь хүүхдээ төрүүлсэн нэгэн эмэгтэй тэндхийн төрөх эмнэлгээс гармаагүй санагдсанаа хуваалцсан юм. Үйлчилгээ нь маш сайн учир эмнэлэгт бус, амралтын газар байгаа мэт санагджээ. Тэрбээр “Анх жирэмсний хяналтад ороход цус, шээсний шинжилгээ л авсан. Олон удаа явж шинжилгээ өгөөгүй нь амар байлаа. Бас олон аминдэм уу гээгүй, тонус зэргийг ойшоохгүй байсан. Эхэндээ тоохгүй байгаа мэт санагдсан ч биеэ хэт чагнаад элдэв эм тан хэрэглэхгүй амар юм билээ.

инжилгээний хариуг гар утсанд мессежээр ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд залгаж мэдээлэл өгдөг. Эмнэлэгт очих өдрийг сануулж мессеж явуулдаг. Өвдөж очоод ганцаараа нэг өрөөнд анх ороод л тэндээ төрсөн. Төрсний дараа хүүхдийг минь амлуулчихаад, ээжийг нь амраана гээд аваад явсан. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хүүхдийг минь тусдаа байлгасан. Монголд анхны хүүхдээ төрүүлэхдээ их айж сандарч байлаа. Өвдөөд алхаж чадахгүй байхад сувилагч загнаад, оёдолтой төрсөн учир сууж ч чадахгүй, сүү орохгүй, хүүхэд минь уйлаад хэцүү байв. Хэсэг зуур ч болов хүүхдийг минь аваад өгөх, ядаж хэрхэн амлуулах талаар заагаад өгөх сувилагч байдаг ч болоосой гэж тухайн үед бодсон.

Гэрийнхэн маань асрагч, эх баригчид мөнгө өгсний дараа л надтай сайхан харилцаж, анхаарал тавьж эхэлсэн дээ. БНСУ-д амаржсаны дараа манай улсын эмнэлгийн орчин нөхцөл, эмч нарын харилцаа үнэхээр асар доогуур түвшинд байсныг олж харлаа” хэмээсэн юм. Мөн Швед улсад гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж буй монгол эмэгтэй ийн ярив. Тэрбээр “Би одоо долоон сартай жирэмсэн. Гурав болон таван сартайдаа ургийн гажиг илрүүлэх ЭХО-д харуулсан. Харин Монголд эмэгтэйчүүд олон удаа ЭХО-д харуулдаг юм байна. Ингэхдээ харьяа аймаг, сум, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөт ЭХО байхгүй учир хувийн эмнэлэгт мөнгө төлж, харуулж байна. Энд бол анх хяналтад ороход л нэг эмч хариуцдаг.

Хэрэв эмч үйлчлүүлэгчид таалагдахгүй бол солих эрхтэй. Амаржсаны дараа ч нэг сарын хугацаанд тухайн эмч эх, хүүхдийн эрүүл мэндийг хариуцдаг. Очих бүрт даралт хэмжиж, цусан дахь чихрийн хэмжээ үздэг. Хэрэв цус бага байвал төмрийн бэлдмэл уухыг зөвлөнө. Өөр олон эм, аминдэм уулгадаггүй. Төрөх эмнэлгийн хувьд ч ялгаагүй эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй. Нэг өрөөнд нэг л хүнийг хэвтүүлнэ. Эмч, сувилагчид нь маш эелдэг харилцаж, гэр бүлийнх нь хүнийг хамт байхыг зөвшөөрдөг.

Зарим эмнэлэг хажуудаа эх, хүүхдэд зориулсан зочид буудалтай. Тэр нь үнэ төлбөргүй. Мөн өмнө нь амаржсан хүний мэдээлэл цахим санд нь хадгалагддаг учир дараагийнх дээр нь давхар хянадаг юм билээ. Анхны хүүхдээ төрүүлэхдээ би цус их алдсан. Гэтэл эмч нар дараагийн хүүхдээ төрүүлэхэд минь эрсдэл гарах вий гээд урьдчилан цус бэлдсэн байсан. Эх болон хүүхдийн эндэгдэл гаргахгүйн тулд ихэд хичээж, урьдчилан сэргийлдэг юм билээ. Тиймдээ ч эх, хүүхдийн эндэгдэлгүй улс хэмээн бардам хэлдэг” гэж ярив.

Өндөр хөгжилтэй улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайн байхаас яах вэ гэж зарим нь хэлэх биз. Гэвч хөрөнгө санхүү байвч сэтгэл, хандлага дутвал юуг ч өөрчилж чадахгүй. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг “Өргөө” амаржих газарт гаргасан алдаанаасаа суралцаж, төрөх эмнэлгүүдээ тордож эхэлье. Хэдий болтол хуучны тоног төхөөрөмж, халцарсан шал, хагарсан цонхтой тохь тухгүй орчинд шинэ хүнээ хүлээн авах вэ. Хэдий болтол тулгар биетэй эмэгтэйчүүд гэм хийсэн мэт эмч, сувилагчийн аяыг харж, айж бэргэх вэ.

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419